Хөдөө аж ахуйн их сургууль, тус сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн их сургууль болон “Нүүдэлчдийн зангилаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв” НҮТББ хамтран Төв аймгийн Баяндэлгэр суманд мал аж ахуйн үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээ, инновацыг нэгтгэсэн “Мал аж ахуйн цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Талууд хамтын ажиллагааны гэрээнд 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурав.
Энэхүү төсөл нь мэдлэг, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, инновацыг уялдуулсан тогтвортой хөгжлийн шинэ загварыг бий болгох, мал аж ахуйн салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх зорилготой Монгол Улсын анхны жишиг цогцолбор болох юм.
Хоёр тал хамтын ажиллагааны гэрээний хүрээнд
“Мал аж ахуйн цогцолбор” нь үйлдвэрлэл, сургалт, аялал жуулчлалыг хослуулсан
“Мал аж ахуйн цогцолбор” нь салбарын хөгжлийг цогцоор нь хангахад чиглэсэн
Судалгаа, үржил: Мал аж ахуйн хүрээлэн болон Малын удам үржил судлалын төвөөр дамжуулан шилмэл үүлдрийн малын үр импортлох, нутагшуулах, зохиомол хээлтүүлэг хийх, генетикийн судалгаанд суурилсан "генетик пасспорт" олгох, бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлнэ.
Боловсрол, сургалт: Малчид, фермерүүдийг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж, оюутнуудын практик дадлага, туршлага судлалыг цогцолборт суурилан явуулна. Мөн гадаадын байгууллагуудтай хамтарсан мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Технологи платформ: Малын бүртгэл, гарал үүсэл, удамшил болон мал аж ахуйн бүх талын мэдээллийг нэгтгэсэн дижитал платформыг хөгжүүлнэ.
Аялал жуулчлал: Малчдын туршлага судлуулах аялал болон эрүүл мэндийн шинжилгээтэй тусгайлсан аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Хангамж: Салбарыг чанартай малын эм, тэжээл болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.
Мэргэжлийн үйлчилгээ: Хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлж, зураг төсөл, стандартыг нутагшуулна.
Санхүү, хөрөнгө оруулалт: ХАА, хүнс, агро төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын сан болон малчид, фермерүүдэд зориулсан хадгаламж зээлийн хоршоо ажиллуулна.
Хоршоолол: “Тэргүүн сар” фермерүүдийн хоршоо (300 үнээний цөм сүрэг), “Хариуцлагатай нүүдэлчид” дундын хоршоо (21 аймгийн 330 сумын малчдын нэгдэл), Тариаланчдын ногоон хамтрал өвс тэжээлийн хоршоо болон huns.mn платформд суурилсан баталгаат хүнсний хоршоо цогцоор хөгжих юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)