БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн проректор, профессор Dong Tongliga тэргүүтэй төлөөлөгчид Хөдөө аж ахуйн их сургуульд 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зочилж, сургуулийн удирдлагатай уулзлаа.
.jpeg)
ХААИС-ийг төлөөлж ректор Б.Баасансүх, Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын дарга Ц,Сүхтулга, ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийг төлөөлж проректор Dong Tongliga, Сургалт эрхэлсэн захирал, профессор Yao Lihong, Эрдэм шинжилгээ, технологийн албаны дэд захирал, профессор Meng Zhongju, Хүнсний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн профессор Jirimutu нар байлцлаа.
Уулзалтын үеэр ХААИС-ийн Цөлжилттэй тэмцэх төвийн үйл ажиллагаатай танилцаж, багш солилцоо болон “3+1” оюутны хөтөлбөр (Монголд 3 жил суралцаад төгсөх жилдээ БНХАУ-д суралцах) хэрэгжүүлэх, хоёр салбар төв байгуулах, техникийн сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
.jpeg)
Мөн талууд хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний шинжлэх ухаан, биотехнологи болон тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд хамтран оролцох боломжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулахаар санал нэгдэв.
ӨМӨЗО-ны Тариалангийн их сургууль нь БНХАУ-ын хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнс, экологи, инженерчлэл, биотехнологийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд ХААИС-тай олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай билээ.
.jpeg)