Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-ын төр, хувийн хэвшил, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчид Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-д 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр айлчилж, хоёр талын хамтын ажиллагааны боломжийн талаар уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Н.Оюундарь, ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Э.Төмөртогтох, Сургалт эрхэлсэн проректор А.Буянбаатар, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтнүүд, БНПУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Кротошин хотын Захирагчийн Тамгын газрын олон улсын харилцаа, бизнесийг дэмжих асуудал хариуцсан зохицуулагч хатагтай Katarzyna Grobelna, Blending ХХК-ийн үүсгэн байгуулагч ноён Radosław Ludzis, HR Smolice үр селекцийн төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Кротошин хотын захирагч асан ноён Franciszek Marszałek, DANKO Plant Breeder компанийн Гадаад худалдаа, зах зээл хөгжүүлэлтийн захирал Ноён Wladimir Łatyszew, A2HM ХХК-ийн гүйцэтгэх захирал ноён Mateusz Grzegorski, сүүний чиглэлийн фермер ноён Maciej Pohl мөн сүүний чиглэлийн үхэр, гахайн аж ахуй эрхлэгч фермер ноён Marek Osuch нар оролцов.
Уулзалтын үеэр ХААИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, инновац болон олон улсын хамтын ажиллагааны чиглэлийг танилцуулж, БНПУ-ын тал өөрсдийн байгууллага, компаниудын үйл ажиллагаа, туршлагыг хуваалцав.
Талууд хөдөө аж ахуйн боловсрол, эрдэм шинжилгээ, ургамлын селекци, үр үржүүлэг, бордоо, ургамал хамгаалал, мал аж ахуй, сүүний үйлдвэрлэл, фермерийн аж ахуйн шилдэг туршлагыг харилцан солилцох, багш, судлаач, оюутны солилцоо, хамтарсан судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Уулзалт нь Монгол, Польш хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, их сургууль–төр–хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
.jpeg)
.jpeg)
.jpeg)
.jpeg)