БНСУ-ын Чүннамын үндэсний их сургууль (Chungnam National University) болон ХААИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд Эдийн засаг, бизнесийн сургуулийн 2-р курсийн оюутан Г.Энххүслэн “Winter for International Learners and Leaders” хөтөлбөрт оролцоод ирлээ. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Олон Улсын оюутнуудтай хамт мэдлэг, туршлага солилцон илтгэл тавьж тус хөтөлбөрт амжилттай хамрагдав.


