Монгол банкнаас эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг оюутан, судлаачдыг дэмжих, тэдгээрийн бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор жил бүр эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилээс эхлэн тус уралдааны цар хүрээг өргөжүүлж, оюутан залуусын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, тэргүүн байр эзэлсэн оролцогчдод банк, санхүүгийн салбарт ажиллах боломж олгох зорилгоор Монгол банкны ерөнхийлөгчийн нэрэмжит уралдаан болгон зарлаж байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг 2026.05.08-ны өдрийн 16:00 цаг хүртэл Монгол банкны бичиг хэрэгт цаасан хэлбэрээр болон tri@mongolbank.mn и-мэйл хаягт цахим хэлбэрээр хүлээн авах тул бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
“Монгол банкны ерөнхийлөгчийн нэрэмжит залуу судлаачдын шилдэг бүтээлийн уралдаан”-ы удирдамжийг зургаас харна уу.
Бага тойруу 3, 15160, Улаанбаатар, Монгол банк
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolbank.mn цахим хуудаснаас
болон (976) 11-323435 /1539/ утсаар лавлана уу.


