ХААИС Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай загас хамгаалах, үржүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-04-28 19:39:16

Хөдөө аж ахуйн их сургууль Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай монгол орны гол мөрний ховордсон болон ховор загасны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилгоор 4 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үзэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд

  • Загасны биологийн төрөл зүйлийг судлах, хамгаалах: Тул, зэвэг, хадран зэрэг загасыг зохиомлоор үржүүлэх, орон нутгийн гол мөрөнд нутагшуулах боломжийг судлах
  • Спорт загасчлалыг хөгжүүлэх: Спорт загасчлалд суурилсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг орон нутагт хөгжүүлэх, нөөцийн үнэлгээ хийх.
  • Сургалт, сурталчилгаа: Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, гадаад улс орнуудын туршлагыг судлах.
  • Эдийн засгийн ач холбогдол: Загасны байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах замаар орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх үндсэн ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.