Монголын Улсын ерөнхий сайдын ивээл дор “Монголын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан уламжлалт "Student day-2026" үйл ажиллагаа 2026 оны 04 дүгээр сар 20-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд болж УИХ-ын гишүүд, 68 их сургууль, коллежийн оюутнуудтай уулзаж тулгамдаж буй асуудлын судалгаа авах, 2023 оны Засгийн газрын 111 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэх, санал солилцох цуврал уулзалтыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ХААИС-ийн оюутан залуустай 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт ХААИС-ийн Хатантуул театрт уулзаж хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, ажиллах мэргэжлийн боловсон хүчин болон оюутнуудад тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцав.