УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ХААИС-ийн оюутнуудад “Хиймэл оюуны хөгжил” лекц уншлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-04-28 20:40:42

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ХААИС-ийн оюутнуудтай уулзаж "Хиймэл оюуны хөгжил" лекц уншлаа.

Лекцээр оюутнуудын хиймэл оюуны зохистой ашиглалт, хэрэглээ, AI чадвартай ирээдүйн мэргжилтэнд ямар боломж нээгдэх зэрэг сонирхолтой мэдээллийг хүргэлээ.

Лекцийн төгсгөлд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал оюутнуудаас AI моделиудыг хэрхэн ашиглаж буй талаар асууж, AIмодель ашиглан бүтээл хийсэн гурван оюутанд “Ховдоос Харвард” руу номоо бэлэглэлээ.

Мөн ХААИС-ийн Хөдөө аж ахуйн номын санд 10 ширхэг “Ховдоос Харвард руу” номоо бэлэглэснийг ХААИС-ийн ректор Б.Баасансүх хүлээн авлаа.