Хөдөө аж ахуйн номын сан “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-05-15 14:56:02

ХАА-н төв номын сан “Дэлхийн номын өдөр”-т зориулсан олон үйл ажиллагааг 2026 оны 04 дүгээр сарын 01-ээс 04-р сарын 23-ны өдрүүдэд “Хамтдаа уншицгаая” уриан дор уншигч, багш, судлаач, суралцагчид болон ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, номын сангийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, шилдэг номын зохиогч, судлаач, уншигчийг алдаршуулах номын үзэсгэлэн, ном солилцоо, худалдаа, мэргэжил сурталчлах, эсээ бичлэгийн  уралдаан, АХА танин мэдэхүйн тэмцээн, шүлэг, яруу найраг сонирхогч оюутнуудын уулзалт, үндэсний музей,  зургийн үзэсгэлэн, төсөл хөтөлбөр, клубуудын танилцуулга зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

Хамтран ажилласан байгууллага болон сургуулийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Оролцогч байгууллага, тэнхим нэгжүүд:

  • ХААИС-ийн оролцогсод:

  • АЭС-ийн Газар тариалан, хөрс судлалын тэнхим

  • МААБС ийн Бүтээгдэхүүн судлал хяналт үнэлгээний тэнхим

  • ИТС-ийн Цахилгаан хангамжийн тэнхим

  • ХШУС-ийн Программ хангамжийн тэнхим

  • ХШУС-ийн Математик физикийн тэнхим

  • ХШУС-ийн Хэл, соёлын тэнхим

  • Экосистем судалгааны төв

  • ХААИС-ийн харьяа ахлах сургууль

  • ХААИС Нүүдэлчдийн соёл иргэншлийн музей

  • ХААИС-ийн “Хатан туул” театр

  • Оюутны холбоо

  • Номонд дурлагсад номын клуб

  • Эерэг өнцөг клуб

  • Шагайн харваа клуб

  • HR клуб

  • Digital soliutions клуб

  • Athena клуб

  • Кыран клуб

Зочин байгууллага:

  • МЭЭШХ-ийн төсөл хөтөлбөр

  • Азхур номын их дэлгүүр - Azkhur bookstore

  • Alpha book номын дэлгүүр

  • “Тархиа өөрчилж, амьдралаа өөрчил” номын орчуулагч С.Гантуяа

  • ЕБС-ийн 32-р сургуулийн номын сан

  • ЕБС-ийн 52-р сургуулийн “Trixdouble” амьд хөгжмийн хамтлаг

  • ЕБС-ийн 35-р цэцэрлэгийн Д.Ганцэцэг багштай бэлтгэл B бүлэг

  • Америк кофе

  • Голомт банк

  • Худалдаа хөгжлийн банк

  • Хаан банк

  • Amway