"Дэлхийн номын өдөр"-өөр Хөдөө аж ахуйн номын сан шилдгүүдээ тодрууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-05-15 16:51:53

 

ХААИС-ийн Хөдөө аж ахуйн номын сан уламжлал ёсоор “Дэлхийн номыг өдөр” (2026.04.23)-ийг “Хамтдаа уншицгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Хөдөө аж ахуйн номын сан “Дэлхийн номыг өдөр”-ийг тохиолдуулан урт болон богино хугацааны олон тэмцээн уралдаан, үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд жил бүр шилгүүдээ тодруулж урамшуулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдгүүдээр

“Шилдэг ном”: ХАА-н төв номын сангийн 2025-2026 хичээлийн жилд хамгийн олон удаа үйлчилгээнд гарч уншигчдын хүртээл болсон "Шилдэг ном"-оор ХААИС, МЭС-ийн багш, доктор Г.Лхамжавын "Мал эмнэлгийн хор судлал" шалгарлаа.

Шилдэг эрдмийн ажил: Хөдөө аж ахуйн номын сангийн 2025-2026 хичээлийн жилд хамгийн олон удаа цахимаар үйлчилгээнд гарч уншигчдын хүртээл болсон "Шилдэг эрдмийн ажил"-аар удирдагч ЭЗБС-ийн багш доктор, профессор Н.Нямаа, судлаач Ц.Сарандүүжийгийн "Ухаалаг хайрцгийн системийг нэвтрүүлэх төслийн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээ" (2021) магистрын ажил шалгарсан байна.

Шилдэг уншигч багш: МЭС-ийн Дотор өвчин эм судлалын тэнхимийн багш Н.Нямсүрэн 

Шилдэг ахисан түвшний уншигч оюутан:                                

- МЭС-ийн  Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн багш, докторант Ц.Ариунаа

- АЭС-ийн Ойн инженер хөтөлбөрийн магистрант Т.Жавхлантөгс

Бүрэлдэхүүн сургуулиудын шилдэг уншигч оюутан:

- МЭС-ийн Малын их эмч хөтөлбөрийн 5-р курсийн оюутан Б.Сэржбүдээ

- АЭС-ийн Экологи, байгаль хамгаалал хөтөлбөрийн 2-р курсийн оюутан Х.Азат

- ИТС-ийн Механик инженер хөтөлбөрийн 2-р курсийн оюутан Б.Мөнх-эрдэнэ

- МААБС-ийн Малзүйч хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Д.Нямхүү

- ХШУС-ийн Хими технологи хөтөлбөр 2-р курсийн оюутан Э.Мандшир

- ЭЗБС-ийн Нягтлан бодох бүртгэлийн 3-р курсийн оюутан Д.Мишээл нар тодорчээ.