Аймгуудын ХХААГ-ын удирдлагуудад сургалт зохион байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-05-15 18:49:28

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтын хүрээнд аймгуудын ХХААГ-уудын удирдлага, хэлтсийн дарга нарт "Хөдөө аж ахуйн салбарын удирдлагын манлайлал, ур чадвар" мэргэшүүлэх сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулиас зохион байгуулав.

Сургалтаар

  • Мал аж ахуйн бүртгэл мэдээллийн сан бий болгох, түүний ач холбогдол
  • Монгол малын генетик нөөц ба нөхөн үржихүйн биотехнологи: үүлдэр сайжруулалтаар ашиг шимийг нэмэгдүүлэх боломж
  • Уур амьсгалын өөрчлөлт ба малын тэжээлийн тогтвортой байдал
  • Дээд зэргийн мах үйлдвэрлэлийн технологи
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага гэсэн 10 цагийн хичээлийг зааж оролцогчдод сертификат гардуулав.