ХААИС “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан үе үеийн ахмад багш, ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэх уулзалт, хүндэтгэлийн үйл ажиллагааг 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр “Хатантуул" театрт зохион байгууллаа
Нээлтийн үеэр ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх үг хэлж, сургуулийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудад гүн хүндэтгэл үзүүлэн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Баярын үеэр гавьяатуудын дуу хуур, “Хатан туул” хамтлагийн ардын бүжгийн үзүүлбэрээр ахмадууддаа мэндчилж, ХААИС-ийн Ахмадын хорооны дарга Ч.Цэсэндорж хорооны цаашдын зорилго, төлөвлөгөөг танилцуулав. Мөн бүрэлдэхүүн 6 сургуулийн ахмад багш нарын төлөөлөл дурсамж яриа дэлгэж, "Бидний бүтээсэн түүх" зураглалыг толилуулсан нь туулж ирсэн ажил амьдралаа эргэн дурсахад таатай байв.
Ахмадууд хамтдаа дурсгалын зураг татуулсны дараа ЭЗБС-ийн захирал, доктор, дэд профессор Т.Эрдэнэчулуун үйл ажиллагааг хааж үг хэлэв. Үндсэн хөтөлбөр өндөрлөсний дараа ахмад багш нар бүрэлдэхүүн сургуульдаа зочлон, хамт олонтойгоо уулзалт хийж, баяраа үргэлжлүүлсэн юм.
.jpg)
.jpg)