ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн хүрээлэн болон А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний улсын институтийн проректор Пономарев Анатолий Александрович тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуульд 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зочиллоо.
Энэ үеэр тус институтийн төлөөлөгчид ХААИС-ийн оюутнуудад зориулан хүлэрт намгийн ач холбогдол, харьцуулсан хэл шинжлэл болон философийн сэдвээр лекц уншиж, оюутнуудтай харилцан санал бодлоо солилцлоо. Лекц нь оюутнуудын цаашдын академик мэдлэг болон боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн юм.
Лекцийг ХААИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Сүхтулга хөтлөн хүргэлээ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)