“Хамтарсан судалгаа – Бизнесийн түншлэл-2026” үйл ажиллагаанд урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-08-31 19:39:57

Их сургууль, судалгааны байгууллага, аж үйлдвэр, бизнесийн байгууллага болон инженер, технологийн салбарын төлөөллүүдийг оролцохыг урьж байна.


Монгол, Япон улсын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн салбартай холбох зорилготой “Хамтарсан судалгаа – Бизнесийн түншлэл-2026” үйл ажиллагааг 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр МУИС-ийн Номын сангийн байранд зохион байгуулна.

Тус үйл ажиллагааг “Инженер, технологийн дээд боловсрол” (M-JEED) төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүн, шинэ технологи, бүтээгдэхүүн, прототип болон инновацын шийдлийг танилцуулж, тэдгээрийг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлэх боломжийг хэлэлцэнэ.

“Хамтарсан судалгаа – Бизнесийн түншлэл-2026”-д Японы их, дээд сургуулийн судлаачид, судалгааны байгууллагын төлөөлөл болон 30 гаруй Японы бизнес, аж үйлдвэрийн байгууллагын төлөөлөл оролцоно.

Үндсэн 6 чиглэл

  1. Биотехнологи

  2. Шинэ ба дэвшилтэт материал

  3. Байгаль орчин

  4. Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч

  5. Дижитал технологи

  6. Хөдөө аж ахуй, хүнсний технологи

Үйл ажиллагааны хүрээнд

  • Судалгааны үр дүнгийн танилцуулга

  • Зургаан чиглэлийн салбар хуралдаан

  • Судалгааны постер, технологийн үзэсгэлэн

  • Бүтээгдэхүүн, прототипийн танилцуулга

  • Судалгаа–бизнесийн networking

  • Их сургууль–аж үйлдвэр–бизнесийн хамтын ажиллагааны хэлэлцүүлэг

  • Цаашдын хамтарсан судалгаа, технологи дамжуулалт, бизнесийн түншлэлийн боломж

ХААИС-ийн судлаачид, багш нар болон хамтарсан судалгааны багууд “Хамтарсан судалгаа – Бизнесийн түншлэл-2026”-д оролцож, судалгааны үр дүнгээ танилцуулна.

Хэзээ:  2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн пүрэв гаргийн 09:00–17:00 цагт
Хаана:  МУИС-ийн Номын сангийн байр

Бүртгүүлэх холбоос: bit.ly/mjeed-JRBP-2026

 

“Хамтарсан судалгаа – Бизнесийн түншлэл-2026” хурлын хөтөлбөр

 

“Хамтарсан судалгаа – Бизнесийн түншлэл-2026” салбар хурлын хөтөлбөр