Монгол, Хятадын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хамтарсан төслийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, уул уурхайн нөхөн сэргээлтийн стандартыг харилцан зөвшилцөх семинарыг 2026 оны есдүгээр сарын 07-нд ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд зохион байгууллаа.
Семинарт ХААИС, БНХАУ-ын Шаньси их сургууль болон холбогдох байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, Монгол–Хятадын хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслүүд, уул уурхай, эрчим хүчний салбарын ногоон хөгжлийн стандарт, нөхөн сэргээлтийн чиглэлээр санал солилцов.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төслийн үр дүнг танилцуулж, цаашдын чиглэлийг тодорхойлон, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Тус семинар нь хоёр орны их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэж байв.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)