ХААИС-ийн оюутнуудын анхааралд!
ХААИС болон АНУ-ын Миссурийн их сургууль (University of Missouri)-ийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд LEAD (Lead, Engage, Advance, Discover) богино хугацааны олон улсын хөтөлбөрийн 2027 оны хаврын улиралын сонгон шалгаруулалт зарлагдаж байна.
Хөтөлбөрийн хугацаа:
2027.01.19 – 2027.05.07
АНУ-д очих хугацаа: 2027 оны 01 дүгээр сарын 15–17
Буцах хугацаа: 2027 оны 05 дугаар сарын 07-оос хойш
Хөтөлбөрийн онцлог
Оролцогчид:
Долоо хоногт 12 цагийн танхимын сургалтад хамрагдана
Нийтийн оролцооны үйл ажиллагаа, мэргэжлийн байгууллагын айлчлалд оролцоно
Соёлын болон танин мэдэхүйн аялал, арга хэмжээнд хамрагдана
Их сургуулийн номын сан, компьютерийн үйлчилгээ, Rec Center-ийн үйлчилгээг ашиглах эрхтэй байна
Хөтөлбөрийн төлбөр: 5,000 ам.доллар (Нийт төлбөр ойролцоогоор 8,116-10,116$)
Үүнд:
Сургалтын төлбөр
Кампусын үйлчилгээний төлбөр
Танилцах айлчлал, соёлын аялал
Аяллын үеийн хоол
Rec center-ийн гишүүнчлэл
Номын сан, компьютер ашиглах эрх
Өргөдөл болон ds-2019 баримт боловсруулах төлбөр багтсан болно
Анхаарна уу: Дотуур байр, хоолны зардал, эрүүл мэндийн даатгал нь дээрх төлбөрт багтаагүй бөгөөд оюутан өөрөө хариуцна. $8,116-$10,116
Бүрдүүлэх материал
Гадаад паспортын өнгөт хуулбар
Эцэг эх, эсвэл ивээн тэтгэгчийн гарын үсэгтэй Санхүүгийн баталгаа (Affidavit of Support)
Хамгийн багадаа 6,000 ам.долларын үлдэгдэлтэй банкны тодорхойлолт
Англи хэл дээрх CV (Resume)
Scholar Agreement (7-р хуудсанд гарын үсэг зурсан байх)
Их сургуулийн албан ёсны дүнгийн тодорхойлолт
TOEFL, TOEIC эсвэл Duolingo хэлний шалгалтын оноо (шаардлага хангасан байх). Хэрэв хэлний оноо байхгүй бол Zoom ярилцлагад хамрагдах боломжтой.
Эрүүл мэндийн даатгал
Хөтөлбөрт хамрагдах бүх оюутан Миссурийн их сургуулийн шаардлагын дагуу эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдана. Даатгалын төлбөр нь одоогийн байдлаар сард ойролцоогоор 235 ам.доллар байна.
Өргөдөл хүлээн авах хугацаа /ӨРГӨДЛИЙН МАЯГТ/: 2026 оны 10 дугаар сарын 15 хүртэл
Материалаа аль болох эрт илгээхийг зөвлөж байна. Энэхүү хөтөлбөр нь өргөдлийг ирүүлсэн дарааллаар сонгон шалгаруулдаг (Rolling Admission) тул эрт бүртгүүлсэн оюутнууд давуу талтай.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим өргөдлийн холбоосыг ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газраас авна уу.