Биотехнологи

  • Хөтөлбөрийн тодорхойлолт
  • Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг
Биотехнологи

  • Хөтөлбөрийн тодорхойлолт
  • Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

  • Хөтөлбөрийн тодорхойлолт

    Хүнс, тэжээлийн зориулалтаар ашиглах мал, амьтад, хүнсний ба эмийн мөөг, хүнс, тэжээлийн таримал ургамал, микроорганизмыг өсгөн үржүүлэх, ашиг шим, үүлдэрлэг чанар, ургац, бүтээгдэхүүнт чанар, биотик болон абиотик хүчин зүйлд тэсвэртэй чанар бий болгох шилэн сонголтыг организм, эрхтэн, эд, эс, молекулын түвшинд явуулах, сайжруулах, зохион бүтээх, тэдгээрийн генийн санг хадгалах, хамгаалах, хөдөө аж ахуйн болон бусад төрлийн үйлдвэрлэлээс гарч байгаа дайвар, хаягдал бүтээгдэхүүнийг биологийн аргаар боловсруулах, хувиргах замаар шинэ бүтээгдэхүүн гаргах, байгаль орчныг хамгаалах, цэвэршүүлэх асуудлуудыг  шийдвэрлэх мэдлэг, чадвартай болно.

    Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

    XXI зууны шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх салбар болох биотехнологийн ололт амжилтыг Монголын хѳдѳѳ аж ахуй, газар тариаланд нэвтрүүлэх мэдлэг чадвар, дадал бүхий боловсон хүчин бэлтгэхэд оршино.

    • Монгол орны хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй, газар тариаланг үр ашигтай хөтлөн явуулах,
    • Ѳндөр ашиг шимтэй мал амьтан, төрөл бүрийн стрессийн хүчин зүйлд тэсвэртэй, өндөр ургац өгдөг таримал ургамлын сорт гаргах,
    • Эмийн ба хүнсний таримал мөөг, биологийн идэвхт бодис нийлэгжүүлэх өндөр идэвхтэй бичил биетний омог гарган авах, 
    • Үржүүлэг – селекци – технологи - менежментийн чиглэлээр био ба хүнсний үйлдвэр, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн ба төрийн бус аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллах,
    • Оюутан бүр судлаач байх, 
    • Хөрвөх чадвартай, мэргэжлийн онол, арга зүйг төгс эзэмшсэн эзэмшсэн, зохион байгуулах өндөр ур чадвартай, ёс суртахууны зөв төлөвшилтэй, эх орны болон олон улсын зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, дадалтай бакалавр зэрэгтэй мэргэжилтэнг бэлтгэн гаргахад оршино.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

    Мал Аж Ахуй, Биотехнологийн сургууль, Биотехнологи үржүүлгийн тэнхим Утас 976 - 11344702, 976 - 11345780, 976 - 11341924, Веб: www.muls.edu.mn
    Биотехнологи хөтөлбөрийн зохицуулагч
    Алтангэрэл Базарсад
    Бакалаврын хөтөлбөрийн зохицуулагч
    Дэлгэрэнгүй . . .

    Хөтөлбөрийн видео танилцуулга