Хууль дүрмийг чандлан мөрддөг, нийгмийн хариуцлагатай, ёс зүйн зөв үнэлэмжтэй, асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй ханддаг, бусадтай хамтран ажилладаг, шинийг эрэлхийлэгч, олон улсын жишигт нийцсэн, нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан бизнесийн эдийн засагч бэлтгэх зорилго бүхий сурах, сургах үйл ажиллагааны цогц юм.
ЗОРИЛГО:
Олон улсын жишигт нийцсэн онол арга зүйн өндөр чадавхитай мэргэжилтэн бэлтгэх
ЗОРИЛТ:
- “Бизнесийн эдийн засагч” мэргэжлийн хөтөлбөрийг Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлүүлэх
- Хууль дүрмийг чандлан мөрдөх, нийгмийн хариуцлагатай байх, ёс зүйн зөв үнэлэмж аливаа асуудалд зөв хандлагаар хандах чадвар эзэмшүүлэх
- Асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, бусадтай хамтран ажиллах, шинийг эрэлхийлэгч, харилцааны ур чадвар эзэмшүүлэх
- Хөдөө аж ахуйн болон бусад салбарын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх арга зүйг эзэмшүүлэх