Мэдээллийн систем

  • Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт
  • Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг
Мэдээллийн систем

  • Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт
  • Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

  • Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт

    Шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг ур чадварыг ашиглан Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд мэдээллийн системийг төлөвлөх, боловсруулах, хөгжүүлэх, дүн шинжилгээ хийх чадвартай мэдээллийн системийн мэргэжилтнийг  бэлтгэх.

    Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

    Хөтөлбөрийн зорилго нь хөтөлбөрийн хүрээнд эзэмшсэн мэдлэг чадвараа ашиглан хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа, үйлдвэрлэлд мэдээллийн системийг хөгжүүлэх, амжилт гаргах, цаашид мэдээллийн системийн чиглэлээр суралцах чадвартай  мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

    Зорилтууд:

    • Шинжлэх ухааны болон мэргэжлийн суурь ойлголтуудыг ашиглан мэдээллийн систем төлөвлөх, боловсруулах, хөгжүүлэх, дүн шинжилгээ хийх, техник хангамж, програм хангамжийн системчлэлийн асуудлуудыг шийдвэрлэх, түүнчлэн цаашид гүнзгийрүүлэн суралцах, судалгаа хийх.
    • Мэдээллийн системийн чиглэлээр өргөн мэдлэг олж авахаас гадна, бусад салбарын асуудлуудыг ойлгох, дүн шинжилгээ хийх, мэдээллийн системтэй холбоотой бодит амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх.
    • Мэргэжлийн болон ёс зүйн өндөр төлөвшилтэй, ажлын байрандаа болон нийгмийн бусад хүрээлэлд ямагт үлгэр дууриалалтай, ярианы болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай, нийгэм, эдийн засаг болон орчин үеийн технологийн асуудлуудыг хамарсан янз бүрийн мэргэжлийн төслийн орчинд багаар ажиллах
    • Мэргэжлийн салбартаа өндөр амжилт гаргахад чухлыг ойлгосон цаашид суралцах, өндөр мэдлэг, чадвар шаардсан ажлын байранд үр бүтээлтэй ажиллаж, шинийг санаачлах, төлөвлөх, хэрэгжүүлэх

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

    ХААИС-ийн ИТС-ийн Математик физик мэдээллийн технологийн тэнхим, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11-р хороо
    Мэдээллийн систем хөтөлбөрийн зохицуулагч
    Алтангэрэл Базарсад
    Бакалаврын хөтөлбөрийн зохицуулагч
    Дэлгэрэнгүй . . .

    Хөтөлбөрийн видео танилцуулга