“Програм хангамж” бакалаврын боловсролын агуулга нь математикийн шинжлэх ухааны тулгуур мэдлэгтэй, байгаль, нийгэм, эдийн засгийн үзэгдэл процессийн математик загвар зохиох аргууд тэдгээрийн шийдийг олох математик аппаратыг эзэмшсэн, програмчлалын технологийн ололтыг ашиглан аливаа системийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, автоматжуулах програмын шийдэлд тулгуурласан компьютерийн системийг боловсруулах, хөгжүүлэх, өргөтгөх чадвартай, гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.
ОУ-н жишигт нийцсэн програм хангамж хөтөлбөрөөр програмчлал, математик загварчлалын үндсэн мэдлэгийг хослуулан үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалтын програм хангамжийг практикт бүтээлчээр нэвтрүүлэх ур чадвартай нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэх
Зорилтууд:
- Хичээлийн агуулга стандартыг бүс нутгийн ижил чиглэлийн тэргүүлэх их сургуулийн хичээлийн хөтөлбөрийн түвшинд ойртуулан гадаад, дотоодын төгсөгчтэй өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх
- Үйлдвэрлэлийн процессыг судлан математик болон програм хангамжийн загвар гаргах, програм зохиох мэдлэг, ур чадварыг олгох суурь чадавхи эзэмшүүлэх
- Үйлдвэрлэлийн салбарын процессийг судлан математик загвар зохиох, шинжилгээ хийх, програм хангамжийн зохиомж гаргах чадвартай мэдээллийн технологийн судалгааны ажилтан бэлтгэх
- Програм хангамж мэргэжлийн хариуцлага, ёс зүйг мэддэг, бие хүн болгон төлөвшүүлэх.
Математик, физик, мэдээллийн технологийн тэнхим,
Харилцах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан 53 Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Инженерийн Сургууль,
Вэб хуудас: http://www.engineer.muls.edu.mn