Барилгын инженер

  • Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт
  • Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг
Барилгын инженер

  • Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт
  • Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

  • Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт

    Хөтөлбөрийн нэр: Барилгын инженер

    Хөтөлбөрийн мэргэших чиглэл:   Хөдөө аж ахуйн барилга,  байгууламжийн инженер

    Хөтөлбөрийн индекс: 073202

    Сургалт явуулах хэлбэр: Өдөр

    Хөтөлбөрийн тодорхойлолт

    ХАА-н болон барилгын  салбарын барилга байгууламж, зураг төслийг мэргэжлийн өндөр  түвшинд зохион байгуулах, хийцийн анхдагч загвар, шийдэл гаргах, барилгын норм, дүрэм, стандартын хэвийн ажиллагааг хангах, хөдөлмөр хамгаалалын аюулгүй ажиллагааг байнга мөрдөх, техникийг оновчтой  ашиглах хөдөө аж ахуйн барига байгууламжийн инженер мэргэжилтэн бэлтгэх.

    Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

    Хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлийн технологийн  зориулалттай барилга байгууламжийг  барих, засварлах, ашиглах  ажлыг удирдан зохион байгуулах, барилгын үйлдвэрлэл - технологийн горимыг мөрдүүлэх, барилгын бүтээцийн инженерийн тооцоог хийх,  барилгын ажлын зураг төсөл зохиох, ажлын гүйцэтгэлд  хяналт тавих  инженер бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

    Төгсөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны зорилт нь: 

    а/  Зураг төсөл-зохион бүтээлтийн чиглэлээр: 
    • Инженерийн хайгуул судалгааг гүйцэтгэх,  зураг төслийн инженер-эдийн засгийн үндэслэлийг гаргах, 
    • ХАА-н барилгын хөгжлийн талаарх шинжлэх ухаан-технологийн мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, боловсруулах, 
    • Барилгын ажлын зураг төслийн техникийн баримт  бичгийг боловсруулах, 
    • Зураг төслийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохиогчийн хяналт тавих, ил далд ажлын гүйцэтгэлийг шалгаж акт үйлдэх, барилга байгууламжийн чанар байдлыг  сорьж турших, ашиглалтад хүлээлгэн өгөх ба авах, 

    б/   Удирдлага- зохион байгуулалтын чиглэлээр: 
    • Барилгын гүйцэтгэгчийн ажиллагааг зохион байгуулах, удирдлагаар хангах, 
    • Хөдөлмөр зохион байгуулалтын тэргүүний арга барил, удирдлагын шилдэг менежментийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, 
    • Барилгын ажлын календарьчилсан төлөвлөгөө, сүлжээ графикийг зохиох, хэрэгжилтийг зохион байгуулах, 
    • Барилга, байгууламжийн  материал, хийц, бүтээц, инженерийн систем, машин, тоног төхөөрөмжийн чанарын удирдлага, техникийн хяналтыг хэрэгжүүлэх, 

    в/   Үйлдвэрлэл-технологийн чиглэлээр: 

    • Барилга байгууламж, инженерийн систем,  тоног төхөөрөмжийн болон технологийн иж бүрдлийг угсрах,   барьж байгуулах, шинэчлэх, засварлах, 
    • Барилгын угсралт, цутгалт, өрлөг, тоноглолт зэрэг ажлыг технологийн удирдлагаар хангах,  зохион байгуулах,  хэмжих,  хянаж шалгах, 
    • Барилгын газар шорооны ажлын технологи ба хэмжээг  төлөвлөх, төсөллөх,  хэрэгжүүлэх, 

     г/   Эрдэм шинжилгээ- судалгааны чиглэлээр: 

    • Барилгын салбарт шинжлэх ухааны онолын судалгаа,  сорилт туршилтын ажил хийх, 
    • Эрдэм шинжилгээ, сорилт туршилтын ажлын үр дүнд тулгуурлан барилгын технологи, хийцийг  сайжруулах  заавар, зөвлөмж боловсруулах, 
    • Өөрийн болон гадаад орны шинжлэх ухаан, техникийн  шинэ ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан-технологийн төсөл хэрэгжүүлэх, шинэ бүтээл гаргах,

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

    Инженер, технологийн сургууль,  Машин судлалын тэнхим. Хан-Уул  дүүрэг. Зайсан.  ХААИС-ийн төв байр.  133  тоот

    утас: 11-345661

    Цахим хаяг: dulamsuren@muls.edu.mn  

    Барилгын инженер хөтөлбөрийн зохицуулагч
    Алтангэрэл Базарсад
    Бакалаврын хөтөлбөрийн зохицуулагч
    Дэлгэрэнгүй . . .

    Хөтөлбөрийн видео танилцуулга