УБ хот Хан –Уул дүүрэг 11 хороо, ХААИС-ийн ЭЗБС-ийн 208 тоот
Вэб хуудас: www.seb.edu.mn
Email: info@seb.edu.mn
Fax: 976-11-341777
ЗОРИЛГО:
Хүнлэг, ёс зүйтэй, хувь хүний ур чадвар,чанарыг хөгжүүлсэн, нийгэмшлийн төлөвшилтэй, нийгмийн эрэлт, хэрэгцээг хангасан мэргэжлийн ур чадвартай, төрийн болон хувийн хэвшилд нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэх, зохион байгуулах, санхүүгийн хяналт, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллах, зөвлөгөө өгөхбакалаврын зэрэгтэй нягтлан бодогчийг бэлтгэнэ.
ЗОРИЛТ:
ХАА-н үйлдвэрлэлийн техник технологи, машин тоног төхөөрөмжийн хийц, ажиллагаа, тохируулга, газар тариалан мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн процессийн талаар шинжлэн судлах, шинжлэх ухаан-практикийн хосолсон мэдлэг туршлагатай.
Тэдгээр процесст дүн шинжилгээ хийх, сайжруулах, шинээр зохион бүтээх, оновчтой шийдвэр гаргаж үр ашигтайгаар төлөвлөн, удирдах арга барилыг сургах зүйн шинжлэх ухааны арга зүйн зарчмуудтай хослуулан эв дүйтэйгээр хэрэгжүүлж чадах, бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй, мэргэжлийн хариуцлагатай, багаар ажиллах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэнэ.