2016-05-04 18:13:00
ХХАА-н Сайд Р.Бурмаа шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаатай танилцав
Хүнс, хөдөө аж ахуйн Сайд Р.Бурмаа, ХХААЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Анунаран, МЭҮГ-ын дарга Д.Батцэнгэл болон бусад төлөөлөгчдийн хамт Биокомбинат ТӨҮГ, ХААИС, ХААИС-ийн харьяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, ХААИС-ийн Агропаркын үйл ажиллагаатай танилцан, ХАА-н шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлаар эрдэмтэн, судлаачидтай санал солилцов. Мөн хамтын ажиллагааг сайжруулах, шийдвэрлэх шаардлагатай асуудлаар олон талын оролцоог хангасан уулзалтыг зохион байгуулахаар боллоо.
17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан
Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn