Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Байгаль орчны чиглэлээр амжилттай суралцаж буй 20 оюутанд тэтгэлэг гардууллаа

Байгаль орчны чиглэлээр амжилттай суралцаж буй 20 оюутанд тэтгэлэг гардууллаа

2019-11-13 12:43:35

ХААИС-ийн МААБС-ийн Биотехнологи үржүүлгийн тэнхмийн оюутан Х.Түвшинзаяа, Б.Алтаншагай, Б.Дашренчин, Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхмийн оюутан Т.Пүрэвдорж нар БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэгийг гардлаа.

  

ХААИС, МУИС, ШУТИС, МУБИС-д байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшиж буй 3.2-оос дээш голчтой III дамжааны 20 оюутанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тус бүр 1 сая төгрөгийн батламж гардуулсан юм.

Тэрбээр “Та бүхний суралцаж байгаа мэргэжил бол ирээдүй хойч үедээ байгаль орчны боловсрол олгох, байгаль эх дэлхийгээ хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэх ач холбогдолтой. Та бүхнийг олон улсын хурал, зөвлөгөөнд хамруулах ажлыг цаашид яамнаас зохион байгуулна. Сүүлийн үед олон нийт мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсохоо байсан энэ цаг үед та бүхэн үнэ цэнэтэй мэргэжилтнүүд болж, байгаль орчны салбарт өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Мөн “БОАЖЯ-наас Хандлагаа өөрчилье багц ажлын хүрээнд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг амжилттай зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн шилдэг 22 сурагч Бээжин хотын ногоон бодлоготой танилцсан. Мөн шилдэг 10 сурагч БНСУ-ын Сөүл хотноо болсон “Ногоон долоо хоног” олон улсын хуралд оролцож, Ногоон паспорт аяныг танилцуусан. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын чуулга уулзалтад МУИС-ийн харьяа Байгаль эх лицей сургуулийн сурагч оролцож, Ногоон паспорт аяныг танилцуулж, Монголын сурагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн тэмцэж байгаа талаар дуу хоолойгоо хүргэсэн. Тиймээс та бүхнийг ч мөн адил олон улсын түвшинд өөрсдийн дуу хоолойг хүргээсэй гэж хүсэж байна. Үүний тулд та бүхнийг дэмжиж ажиллана гэдгийг дуулгахад таатай байна. Амжилт хүсье” хэмээсэн юм.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn