Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Шинэ үе-хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ онол, практикийн бага хурал боллоо

“Шинэ үе-хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ онол, практикийн бага хурал боллоо

2019-11-20 18:13:18

ХААИС бүрэлдэхүүний сургууль, харьяа хүрээлэнгийн залуу багш, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, чанаржуулах, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд залуусын дуу хоолойг хүргэх зорилгоор ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөл, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран “New generation towards agricultural sustainable development” сэдвийн дор жил бүр эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Тус эрдэм шинжилгээний бага хурал 2019.11.18-нд болж, ХАА-н шинжлэх ухааны салбарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, технологи дамжуулалт, сайн туршлага зэрэг асуудлыг хөндсөн судалгааны ажил байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг хангасан 7 судлаач илтгэл хэлэлцүүллээ.

Эдгээрээс шүүгчдийн нийлбэр дүнгээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Бат-Эрдэм Biological activity and hepatoprotective effect of lilium pumilum bulb сэдэвт бүтээлээрээ Тэргүүн байр, Агроэкологийн сургуулийн ахлах багш Д.Банзрагч Present situation of pesticide usage and regulation in Mongoliaсэдэвт бүтээлээрээ оролцож Тусгай байрт тус тус шалгарлаа. Шилдэг судлаачдыг 500.000-1.0 сая төгрөгөөр урамшуулах бөгөөд эрдэм шинжилгээний ажилтны баярын өдөр гардуулах юм.

Тус эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал нь англи хэлээр зохион байгуулагддагаараа онцлог билээ.

Хурлын хураангуйн эмхэтгэлийг ЭНД дарж үзнэ үү.

ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөлөөс 2013 онд зохион байгуулсан “Хөдөө аж ахуй-хөгжлийн гарц” мөн Мал эмнэлгийн хүрээлэнгээс залуу судлаачдын санаачилгаар зохион байгуулсан “Шинэ үе-2013” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг нэгтгэн өргөжүүлж, бүрэлдэхүүн сургууль, харъяа хүрээлэнгүүдийн 40 хүртэлх насны багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд “Шинэ үе-хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ онол, практикийн бага хурлыг 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон билээ.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn