Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Профессорын багуудын үйл ажиллагааг танилцуулах нээлттэй өдөрлөг боллоо

Профессорын багуудын үйл ажиллагааг танилцуулах нээлттэй өдөрлөг боллоо

2019-11-21 16:14:24

ХААИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудын “Профессорын багуудын үйл ажиллагаа”, харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, бүрэлдэхүүн сургуулиудын “Судалгааны грант хүртсэн багш судлаачдын бүтээлийг танилцуулах” нээлттэй өдөрлөг /2019.11.21/ хичээлийн төв байранд боллоо.

Шинжлэх ухааны ажилтны баярыг тохиолдуулан зохион байгуулсан уг өдөрлөгт ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн 17 профессорын багийн үйл ажиллагааны танилцуулга, БСШУС Сайдын нэрэмжит грант, ХХААХҮ Сайдын нэрэмжилт грант, ХААИС-ийн Захирлын нэрэмжит судалгааны грант хүртсэн харъяа, бүрэлдэхүүний сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн залуу багш, судлаачдын 18 грантын судалгааны үр дүнг танилцууллаа.

Нээлттэй өдөрлөгийг нээж ХААИС-ийн захирал Т.Хэрүүга нээж хэлсэн үгэндээ “Монгол улсын хэмжээнд 11-р сар бол Шинжлэх ухааны ажилчдын баярын өдөр болдог онцлогтой. Бүх шинжлэх ухааны ажилчид, эрдэмтэн багш, судлаачиддаа удахгүй болох Шинжлэх ухааны ажилчдын баярын мэнд хүргэе. ХААИС өнөөдрийн байдлаар 160 гаруй судалгааны болон сургалтын, хамтарсан төсөл хэрэгжиж байна. Үүнээс 78 төсөл нь Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүждэг. Энэ үзүүлэлтээр ХААИС бусад сургуулиас хамгийн их төсөл хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой. Манай сургуулийн хувьд судалгааны чадавх, сургалтын чадавхи, мөн сургалт судалгааны орчныг бэхжүүлэхэд хамгийн их чадвар, хөрөнгө шаардсан ажлыг профессорын багууд, судалгааны төслийг удирддаг багш, судлаачид нуруун дээрээ үүрч яваа. Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрт оролцож буй бүх судлаачиддаа амжилт хүсье” гэлээ.

Профессорын багууд

-МЭС П.Болормаа ахлагчтай “Халдваргүй өвчин судлал”

-МЭС С.Бямбацогт  ахлагчтай  “Экологийн өөрчлөлт ба мал, амьтны эрүүл мэнд”

-АЭС Д.Ундармаа ахлагчтай “Биологийн нөөц, таримлын технологийн хөгжил”

-АЭС Б.Одгэрэл ахлагчтай “Хөрсний үржил шим ба газар тариалангийн тогтвортой менежмент”

-АЭС Д.Хандсүрэн ахлагчтай “Ургамлын генийн нөөц тогтвортой хөгжил”

-АЭС А.Буянбаатар ахлагчтай “Хөрсний мониторинг”

-АЭС Д.Насандулам ахлагчтай “Ургамал хамгаалал”

-АЭС Т.Оюунчимэг ахлагчтай “Байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлт”

-АЭС С.Сайнбаяр ахлагчтай “Газар зохион байгуулалт”

-МААБС Ж.Ундармаа ахлагчтай “Бэлчээр, хадлан судлал”

-МААБС Н.Тогтохбаяр ахлагчтай “Бэлчээр тэжээл судлал, менежмент”

-МААБС Х.Алтанцэцэг  ахлагчтай “Хөдөө аж ахуйн биотехнологи”

-МААБС Т.Балдан ахлагчтай “Амьтны биотехнологи”

-ИТС Б.Мөнхбат ахлагчтай “Экологижсон технологи, машины менежмент”

-ИТС Р.Бүүвэйбаатар ахлагчтай “Цахилгаан техник”

-ИТС Л.Чулуунбат ахлагчтай “Хөдөө аж ахуйн машины үйлдвэрлэл, технологи”

-ЭЗБС Н.Нямаа ахлагчтай “Хөдөө аж ахуйн бодлогын шинжилгээ”

ХААИС-ийн багш, судлаач нарын докторын дараах судалгааны ажлын грантууд

2012 он

-УХЭШХүрээлэн Х.Отгонжаргал ХААИС-ийн захирлын нэрэмжит  “Докторын дараах судалгааны ажлын грант”

-МААЭШХүрээлэн П.Мягмарсүрэн ХААИС-ийн захирлын нэрэмжит  “Докторын дараах судалгааны ажлын грант”

2013 он

-МААБСургууль Б.Баасанжалбуу ХААИС-ийн захирлын нэрэмжит  “Докторын дараах судалгааны ажлын грант”

-МЭХүрээлэн А.Алтанчимэг ХААИС-ийн захирлын нэрэмжит  “Докторын дараах судалгааны ажлын грант”

2014 он

-АЭСургууль Ю.Хорлоо БСШУС Сайдын нэрэмжит “Докторын дараах судалгааны тэтгэлэгийн грант”

2015 он

-МААБСургууль М.Нарангэрэл БСШУС Сайдын нэрэмжит “Докторын дараах судалгааны тэтгэлэгийн грант”

-ЭШАлба Б.Баярмаа ХААИС-ийн захирлын нэрэмжит  “Докторын дараах судалгааны ажлын грант”

2016 он

-АЭСургууль Б.Энхжаргал БСШУС Сайдын нэрэмжит “Докторын дараах судалгааны тэтгэлэгийн грант”

-ИТСургууль Д.Баатархүү ХААИС-ийн захирлын нэрэмжит  “Хөдөө аж ахуйн салбарын залуу судлаачдын инновацийн грант”

2017 он

-МААБСургууль Л.Норовсүрэн ХААИС-ийн захирлын нэрэмжит  “Докторын дараах судалгааны ажлын грант”

-УХЭШХүрээлэн Д.Мөнхцэцэг ХААИС-ийн захирлын нэрэмжит  “Докторын дараах судалгааны ажлын грант”

-МЭХүрээлэн Ө.Отгонжаргал ХААИС-ийн захирлын нэрэмжит  “Хөдөө аж ахуйн салбарын залуу судлаачдын инновацийн грант”

2018 он

-ИТСургууль Д.Баатархүү ХХААХҮ-ийн Сайдын нэрэмжит грант

-МЭС П.Эрдэнэтогтох ХААИС-ийн захирлын нэрэмжит  “Докторын дараах судалгааны ажлын грант”

-МЭХүрээлэн Б.Даваасүрэн ХААИС-ийн захирлын нэрэмжит  “Докторын дараах судалгааны ажлын грант”

-МЭХүрээлэн П.Мягмарсүрэн ХХААХҮ-ийн Сайдын нэрэмжит грант

-МЭХүрээлэн Д.Эрдэнэчимэг БСШУС Сайдын нэрэмжит “Докторын дараах судалгааны тэтгэлэгийн грант”

-УГТХүрээлэн Т.Атарсайхан БСШУС Сайдын нэрэмжит “Докторын дараах судалгааны тэтгэлэгийн грант”

 

                       ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН АЛБА

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn