Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг

2019-12-13 22:50:44

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд /2019.12.05/ өдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5,12 дугаар сард олгодог  журамтай билээ. Энэ дагуу амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 суралцагчид нарт тэтгэлэг олголоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа зарлигийг сонордуулан шалгарсан 30 суралцагчид тэтгэлгийг гардууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгийг тус сургуулийн Баяртогтох овогтой Нандин-Эрдэнэ МЭС, Мал эмнэлзүйн 3-р курсын оюутан, Цэдэвжаргал овогтой Дэлгэрмаа МААБС, ХАА-н бүтээгдэхүүний хяналт үнэлгээний 4-р курсын оюутан, Ганболд овогтой Эрдэнэчимэг МААБС, ХАА-н бүтээгдэхүүний Хими технологийн 2-р курс, Тунгалаг овогтой Тэмүүжин ИТС, Цахилгаан хангамжийн 3-р курсын оюутнууд тус тус гардан авлаа. 


Оюутан та бүхэндээ суралцах их үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn