МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
Магистр, докторын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид Admission.muls.edu.mn цахим хаягаар болон ХААИС-ийн захиргааны II байр 202 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ.
- Элсэгч нь МДС-ийн бүртгэлийн нэгдсэн системд шаардлагатай мэдээллийг оруулж элсэх хүсэлтээ гаргана.
- Бүртгүүлэхдээ бүртгэлийн нэгдсэн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар (төрсний гэрчилгээ, гадаад паспорт);
- Эзэмшсэн боловсролын диплом, түүний хавсралтын хуулбар (бичиг баримт гадаад хэл дээр бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байна);
- Цээж зураг Суралцах хөтөлбөрийн жагсаалтыг системээс харах бөгөөд бүртгүүлэгч элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгоно.
- Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрийг сонгосон үед төлбөл зохих бүртгэлийн хураамжийн хэмжээ гарах бөгөөд хураамжийг цахим хэлбэрээр хийснээр бүртгэл баталгаажна.