Page 60 - khias_2020_cover-merged
P. 60
ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
ЭДИЙН ЗАСАГ, МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ
“Эдийн засгийн математик загварчлал нь нийгэм, эдийн засгийн шинжээч юм.”
Нийгэм эдийн засгийн салбарт ажиллах, эдийн засгийн онол, математик
загварчлал, мэдээлэл зүйн онолын мэдлэгтэй, үндэсний болон олон улсын
жишигт нийцсэн судалгаа шинжилгээний өндөр ур чадвар эзэмшсэн, ёс зүйн
төлөвшилтэй, хөрвөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Микро, макро эдийн засгийн тэнцвэр, үндэсний орлогын бүтэц, эдийн
засгийн бүс болон салбар хоорондын орц-гарцын шинжилгээг хийх,
урт болон дунд хугацааны үйл ажиллагааг оновчтой төлөвлөх арга зүйг
эзэмших;
• Нийгэм, эдийн засгийн үйл явц, өөрчлөлтийг системийн хандлагаар
судлан загварчилж оновчтой хувилбарыг сонгох, үнэлэлт дүгнэлт өгч,
зөвлөмж гаргах;
• Хөдөө аж ахуйн болон бусад бизнесийн ба бизнесийн бус байгууллагын
үйл ажиллагааг системийн хандлагаар шинжилж төлөвлөх, ирээдүйн
хөгжлийн оновчтой хувилбарыг тодорхойлох; АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
• Байгууллага дахь нөөцүүдийг оновчтой удирдахын тулд үйлдвэрлэлийн • Төрийн ба төрийн бус байгууллага, банк,
орцуудын зарцуулалтын шинжилгээ хийх, нөөцийн үнэлгээг эдийн санхүүгийн байгууллага, олон улсын
засгийн математик аргаар тодорхойлох санал зөвлөмж боловсруулах; байгууллага, аж ахуйн нэгжид системийн
• Бизнесийн санхүүгийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын шинжээч, эконометрик ба эдийн засгийн
шинжилгээ хийх, санхүүгийн эрсдлийг урьдчилан тооцоолж үнэлэлт математик загварчлалын мэргэжилтэн, удирдах
дүгнэлт гаргах, санал зөвлөмж, санхүүгийн стратеги боловсруулах; ажилтан;
• Бизнесийн харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин • Бизнесийн байгууллагад эдийн засагч, менежер,
ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, удирдах ажилтан;
хариуцлага хүлээх; • Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний
• Судалгааны орчин үеийн программуудыг ашиглан судалгаа, байгууллагад багш, судлаач.
шинжилгээ, өгөгдлийн сан, тайлан боловсруулах чадвартай болно.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ
ХАНДЛАГА
Дэлхий нийтийн хандлагаас авч үзэхэд бодлогын
шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй эдийн
засаг математик загварчлал, системийн шинжилгээ
хийж, үр дүнг өргөн ашиглах болсон. Үүнтэй уялдан олон
улсын төсөл, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн
бизнесийн байгууллагууд болон төрийн захиргааны төв
байгууллагуудад эдийн засгийн мэдээлэл боловсруулах,
дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах алба, хэлтэст
ажиллах ажлын байрны тоо жилээс жилд нэмэгдэж
байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:
МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ
59