Page 63 - 2021-taniltsuulga-FULL
P. 63
хөдөө аж ахуйн их сургууль эдийн засаг бизнесийн сургууль
ДАТА АНАЛИСТ
“Дата аналист нь тоон болон чанарын өгөгдлийг цуглуулах,
шинжлэн судлах, түүнд үндэслэн дүгнэлт гаргах үүрэгтэй бөгөөд
орчин үеийн хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг юм
Дата аналист нь математик, статистик, компьютерийн шинжлэх ухааны мэдлэг эзэмшсэн
хөдөө аж ахуй, эдийн засгийн болон бусад салбарт ажиллах чадвартай өгөгдөл олборлох,
боловсруулах, тооцоолох, үр дүнг шинжлэн дүгнэж тайлбарлан төлөвлөлт, стратеги
боловсруулах, шийдвэр гаргах чадварыг эзэмшсэн мэргэжилтэн болно.
МЭрГЭЖЛИЙН Ур ЧАДВАр
• Python, R болон SQL дэх скриптүүдийг бичих, хадгалах, тэдгээрийг дэмжихэд
шаардагдах баримт бичгийг боловсруулах,
• Том хэмжээний өгөгдлүүд дээр нарийвчилсан байдлаар дүн шинжилгээ хийх
аргачлал, үр дүнг тодорхой байдлаар танилцуулах,
• Өгөгдлийн сангийн болон системийн удирдлагын үйл явцыг тухайн байгууллагын
үйл ажиллагаанд тохируулан ажиллах,
• Гадны эх сурвалжаас мэдээлэл авах, их өгөгдлийн (BIG DATA) зүй тогтолыг
тодорхойлох,
• Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах.
АЖЛыН БАЙрНы ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
• Өгөгдлийн шинжээч (data analyst, big data science, data miner гэх мэт),
• Бизнесийн шинжээч,
• Системийн шинжээч,
• Судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
МЭрГЭЖЛИЙН ЭрЭЛТ ХЭрЭГЦЭЭ, ИрЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Монгол болон олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр ирээдүйд эрэлт хэрэгцээ нь
өсөх хандлагатай байгаа ажил мэргэжилд тоон өгөгдлийн шинжээч, их тоон өгөгдлийн
мэргэжилтэн, дижитал шилжилтийн мэргэжилтэн зэрэг шинэ технологид голлон суурилсан
мэдлэг ур, чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:
Хичээл 1: Математик /500-аас дээш/
Хичээл 2: Гадаад хэл, Нийгэм судлал, Монгол хэл,
Монгол улсын түүх /аль нэг хичээл-480/
62 63