“Шагайн харвааны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн-2024”-өөс “ХААИС-ийн шагайн харваа баг” мөнгөн медаль хүртэв

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-05-03 15:15:11

“Шагайн харвааны нийслэлийн аварга шалгаруулах-2024” тэмцээн 2024 оны 04 сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Нийслэлийн аваргын төлөө 20 гаруй баг 160 гаруй харваач оролцоноос I байрт С.Ямааранз ахлагчтай “Алдар-АПУ”, II байрт Ж.Мөнгөн ахлагчтай “ХААИС-ийн шагайн харваа”, III байрт Р.Ганболд ахлагчтай “Чингэлтэй хайрхан” баг тэргүүллээ.

Хөдөө аж ахуйн их сургуулийн нэрийн өмнөөс оролцож мөнгөн медаль хүртсэн “ХААИС-ийн шагайн харваа” багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн захирал, залуу харваач Ж.Мөнгөн, гишүүд ИТС-ийн багш, залуу харваач И.Доржсүрэн, Агро экологийн сургуулийн Хөрс судлаач агро химийн I ангийн оюутан, аймгийн гоц мэргэн Ж.Дагвадорж, ИТС-ийн Инженер механикийн IV ангийн оюутан, залуу харваач Б.Бат-Элбэг, Инженер механикийн II ангийн оюутан, залуу харваач М.Өсөхнамжил, Инженер механикийн эчнээ ангийн оюутан, залуу харваач Б.Пүрэвдорж, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Программ хангамжийн III ангийн оюутан, залуу харваач Б.Цогтбилэг, Эдийн засаг, бизнесийн сургуулийн Нягтлан бодогчийн II ангийн оюутан, залуу харваач Р.Дорж нарын багш, оюутнууд оролцсон байна.

Үндэсний өв соёлоо өвлөн уламжлагч “ХААИС-ийн шагайн харваа” багийн харваач тамирчдадаа баяр хүргэж, цаашид олон тэмцээнд амжилтаа ахиулахыг бэлгэдэн ерөөе.