“Монгол инженер-2024”: Техникийн механикийн улсын олимпиадын “Механизмын дизайн” төрөлд ХААИС тэргүүн болон дэд байр эзлэв

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-05-03 15:24:06

“Монгол инженер- 2024” нэгдсэн арга хэмжээ 2024 оны 04 дүгээр сарын 24-28 өдрүүдэд 1) Эрдэм шинжилгээний хурал; 2) CAD/CАM-ийн олимпиад; 3) Техникийн механикийн олимпиад; 4) Инженерийн шилдэг шийдэл гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагдлаа. “Монгол инженер-2024” нэгдсэн аргам хэмжээнд давхардсан тоогоор 30 гаруй байгууллагын 120 инженер, 16 их, дээд сургуулийн 120 оюутан оролцлоо.

“Монгол инженер-2024” нэгдсэн арга хэмжээний Техникийн механикийн улсын олимпиадын “Механизмын дизайн” хичээлийн ганцаарчилсан төрөлд ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн Инженер механикийн II ангийн оюутан Ж.Билэг-очир I, Инженер механикийн II ангийн оюутан М.Тэмүүлэн II байрыг эзлэв.

Техникийн механикийн улсын олимпиадын багийн төрөлд ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн Инженер механикийн IV ангийн оюутан Ц.Банзрагч, Б.Жаргалсайхан, Э.Батхуяг, Барилгын инженерийн IV ангийн оюутан Г.Шижирбаатар, Инженер механикийн III ангийн оюутан Ц.Ганзориг нар III байр эзлэн амжилттай оролцлоо.