Page 42 - khias_2020_cover-merged
P. 42

АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ


               АГРОНОМ


               “Агроном нь газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн удирдагч юм”

               Хөдөө аж ахуйн таримлыг ургуулахтай холбогдсон технологи болон энэ
               чиглэлийн судалгааны ажлыг арга зүйн дагуу явуулах, бүсийн болон
               таримал сортын онцлогт тохирсон агротехник боловсруулах, үйлдвэрлэлийн
               технологитой холбоотой асуудлыг бие даан бүрэн шийдвэрлэх, технологийн
               горимыг мөрдөн ажиллах шинэ технологи туршин нэвтрүүлэх мэдлэг, ур
               чадвар эзэмшүүлнэ.

               МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
                 •  Газар  тариалангийн  үйлдвэрлэлийг  бие  даан төлөвлөх,  бизнес
                     төлөвлөгөө зохиох, хэрэгжүүлэх, хяналт тавих
                 •  Таримлын технологийг боловсруулж хэрэгжүүлэх
                 •  Хөрсний үржил шимийг судлах, хамгаалах
                 •  Ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд
                     тустай, эдийн засгийн үр ашигтайгаар үйлдвэрлэх
                 •  Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан
                     боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие
                     даан суралцах

               АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
               Хүнс, хөдөө аж ахуйн  төрийн болон  төрийн бус  байгууллагын үйл
               ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр дараах ажлын байранд
               ажиллахаас гадна ХАА-н зах зээлд өөрийн гарааны бизнес (старт-ап)-ийг
               эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтой.
                 •  Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны яам, тамгын газар
                 •  Мэргэжлийн хяналтын газар
                 •  Аж ахуйн нэгжүүдэд агроном, менежер, захирал
                 •  Төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжилтэн
                 •  Төсөл, хөтөлбөрт удирдагч, зохион байгуулагч, хэрэгжүүлэгч
                 •  Эрдэм шинжилгээний хүрээлэнд судлаач
                 •  Мэргэжлийн их, дээд сургуульд багш

               МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
               Агроном мэргэжлийн оролцоотойгоор бий болсон ургамлын гаралтай
               бүтээгдэхүүнийг дэлхийн хүн бүр өдөр тутмын амьжиргаандаа хэрэглэж
               байдаг.
               Даяарчлал эрчимжиж дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж буй  энэ цаг үед газар
               тариалангийн үйлдвэрлэлийн зах зээл нь зөвхөн нэг улс орны хүрээнд бус,
               олон улсын хэмжээнд хүрээгээ тэлсээр байна. Иймд агрономч мэргэжлийн
               ажлын байрны эрэлт хэрэгцээ хурдацтайгаар өсөж байна.
                                                                           Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:
                                                                           ХИМИ, БИОЛОГИ, МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ




                                                                                                       41
   37   38   39   40   41   42   43   44   45   46   47