Page 7 - khias_2020_cover-merged
P. 7

ХӨДӨӨ АЖ  АХУЙН ИХ СУРГУУЛЬ


                   ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ

                   ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
                                                      НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

               1.1.  Хөдөө аж ахуйн их сургууль (цаашид ХААИС гэнэ)-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд Монгол Улсын “Дээд боловсролын
                   тухай хууль”, Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан
                   элсүүлэх журам”, бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтална.
               1.2.  ХААИС-ийн удирдах зөвлөлөөс тогтоосон хяналтын тоонд багтаан бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион
                   байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэхүү журмаар зохицуулна.
               1.3.  Гадаадын иргэнийг элсүүлэхдээ “ХААИС-д гадаадын иргэнийг суралцуулах журам”-аар зохицуулна

                                           ХОЁР. БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ

               2.1  Бакалаврын  сургалтын  хөтөлбөрт  БСШУСЯ-наас  тогтоосон  элсэлтийн  ерөнхий  шалгалт  (ЭЕШ)-ын  босго  оноог  харгалзан  оюутан
                   элсүүлнэ.
               2.2  Бакалаврын сургалтанд өдөр, орой, эчнээ болон хавсарга хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ.
               2.3  Элсэгч нь хавсралт 1-д заасан хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрт харгалзах хичээлүүдийн аль нэгээр ЭЕШ өгсөн байна.
               2.4  “Ландшафтын архитектур” бакалаврын хөтөлбөрт элсэгчдээс ур чадварын шалгалтыг хар зургаар авна.
               2.5  Орой, эчнээ, хавсарга  хөтөлбөрөөр элсэгч нь хавсралт 2-д заасан хөтөлбөр, мэргэжлийн чиглэлээр элсэн суралцана.
               2.6  Орой, эчнээ 4.5 жилийн хөтөлбөрөөр элсэгч нь энэхүү журмын 2.3 дугаар заалт, эчнээ 2.5 болон хавсрага хөтөлбөрөөр элсэгчийг өмнөх
                   бакалаврын зэргийн дипломыг үндэслэн элсүүлнэ.

                                           ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ, МЭРГЭЖИЛ СОНГОЛТ

               3.1  Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод 2020 оны 06-р сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал
                   хугацаанд зохион байгуулна.
               3.2  Цахим бүртгэл, мэргэжил сонголтыг www.elselt.muls.edu.mn  хаягаар зохион байгуулна.
               3.3  Орон нутагт элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Монголын их, дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисс, ХААИС-ийн
                   элсэлтийн комиссын гишүүд зохион байгуулна.
               3.4  Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
                   •  ХААИС-д элсэгчийн бүртгэлийн хуудас
                   •  Монгол хэлний шалгалтын батламж
                   •  ЭЕШ-ын батламж
                   •  Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом
                   •  Суралцагчийн хувийн хэрэг
                   •   Иргэний үнэмлэхний хуулбар
                   •  Журмын 4.1-4.5 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийг баталгаажуулсан хуулбар
                   •  Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг (нэг хураамжаар бүх хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой).
               3.5  Элсэгч нь онлайнаар бүртгүүлээд сонгосон мэргэжлийн хөтөлбөрт тэнцсэн хариу авсан тохиолдолд 7 хоногийн дотор сургалтын төлбөрийн
                   10 хувийг ХААИС-ийн ХААН банкны 5070104239 тоот дансанд төлж суралцах эрхээ баталгаажуулна.
               3.6  Баталгаажуулалт хийсэн элсэгч нь тодорхой шалтгаанаар баталгаажуулалтаа цуцлах тохиолдолд энэхүү журмын 5.3 дугаар заалтын дагуу
                   сургалтын төлбөрийг 09 дүгээр сарын 01-нээс хойш буцаан олгоно.








                6
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12