Page 8 - khias_2020_cover-merged
P. 8
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ
ДӨРӨВ. ЭЛСЭЛТИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛ
4.1 Олон улс, улсын чанартай олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд
шалгарсан ерөнхий боловсролын дунд сургууль (ЕБДС) төгсөгчийг сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
4.2 Урлаг, спортын гоц авьяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарсан ЕБДС төгсөгчийг ерөнхий
шалгалтын чиглэл, ЭЕШ-ын босго оноог харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлнэ.
4.3 Хөгжлийн бэрхшээлтэй элсэгчийг уг журмын 2.3 дахь заалтыг хангасан тохиолдолд сонирхсон мэргэжлээр шууд элсүүлж, оюутны дотуур
байрны төлбөрийг бүрэн хөнгөлнө.
4.4 “Малын их эмч”, “Агроном”, “Зоо инженер технологи”,” Хөдөө аж ахуйн инженер” зэрэг мэргэжлийн хөтөлбөрүүдэд хөдөө орон нутаг дахь
салбарын мэргэжилтний эрэлт, хэрэгцээг үндэслэн тусгай шалгуураар оюутан элсүүлж болно. Тусгай шалгуурт элсэгчийн хувийн өргөдөл,
орон нутгийн засаг захиргааны нэгжийн тодорхойлолт, ХААИС-иас зохион байгуулсан шалгалт зэрэг багтана.
4.5 Элсэгчид нь энэхүү журмын 2.3-д заасан хичээлүүдийн аль нэгээр ЭЕШ-ын оноо 600 ба түүнээс дээш авсан тохиолдолд эхний жилийн
сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлнө.
ТАВ. ЭЛСЭХ ЭРХИЙН БИЧИГ АВСАН СУРАЛЦАГЧДЫГ БҮРТГЭХ
5.1 Элсэгчдийн бүртгэл (өдөр, орой, хавсарга) нь дараах байдлаар зохион байгуулагдана. Үүнд:
• Шинээр элсэгч нь 2020 оны 08 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд бүртгүүлнэ.
• Оюутны дотуур байранд орох элсэгч нь хүсэлтээ 2020 оны 08 дугаар сарын 17-нөөс 21-ний өдрүүдэд бүрэлдэхүүний сургуулийн
сургалтын албанд бичгээр өгөх эсвэл цахимаар (bair.muls.edu.mn) өгнө.
5.2 Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг
хүчингүйд тооцно.
5.3 Суралцах эрхийн бичиг авсан элсэгч хуваариа буцаах бол 50000 төгрөгийг бүрэлдэхүүн сургуулийн дансанд төлж холбогдох бичиг
баримтаа буцаан авна.
Хавсралт I
БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР, МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ (ӨДӨР)
№ Хөтөлбөр Мэргэжлийн чиглэл Элсэлтийн ерөнхий шалгалт
Нэг. Мал эмнэлгийн сургууль
1 Мал эмнэлэг Малын их эмч Хими, Биологи, Гадаад хэл
Хоёр. Мал аж ахуй биотехнологийн сургууль
1 Зоо инженер технологи Мал зүйч
2 Биотехнологи Хөдөө аж ахуйн биотехнологи
Бараа түүхий эдийн технологи
3 Бараа, түүхий эдийн судлал, технологи Таваар судлал
Мах сүүний үйлдвэрлэлийн технологи
4 Хүнсний чанар аюулгүй байдал Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээ Хими, Биологи, Математик,
Гадаад хэл
5 Биологи Биологи-Агнуур зүйч
6 Загас үржүүлэг, технологи Загасны аж ахуйн технологи
7 Химийн технологи ХАА-н бүтээгдэхүүний хими технологи
Бэлчээр, тэжээлийн технологи
8 Мал аж ахуй Мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежер
Морин спортын менежер
7