Page 69 - 2021-taniltsuulga-FULL
P. 69

хөдөө аж  ахуйн их сургууль                                                                                                                                                            эдийн засаг бизнесийн сургууль


                 мАРКЕТИНГ                                                                                                                                                           МЭрГЭЖЛИЙН Ур ЧАДВАр
                                                                                                                                                                                       •  Байгууллагын маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион
                 “Маркетингийн  менежер нь нийгэм,                                                                                                                                        байгуулах онол, арга зүй, практик ур чадвар эзэмших
                 байгууллага, өрх бүл, хувь хүнд зориулан үнэ                                                                                                                          •  Бизнес, маркетингийн орчны хувьсал, өөрчлөлтөнд зохицон
                 цэнийг бүтээгчид юм.                                                                                                                                                     ажиллах, байгууллагын маркетинг, зах зээлийн судалгаа,
                                                                                                                                                                                          шинжилгээ  хийх,  бизнесийн  нөхцөл  байдлыг  үнэлэх,
                 “маркетинг”  бакалаврын  хөтөлбөрийн  зорилго  нь                                                                                                                        шийдвэр гаргах
                 бүтээгдэхүүн, үйлчилгээний  зах  зээлийг  маркетингийн                                                                                                                •  Зах зээлийн эрэлт, борлуулалтыг урьдчилан таамаглах
                 шинжлэх Ухааны онол, арга зүй, мэдээллийн технологид                                                                                                                  •  Зах зээлийг судлах, шинэ боломжит зах зээлийг эрж хайх
                 сУУрилан хөгжүүлэх, бизнесийг Удирдан хөтлөх мэдлэг,                                                                                                                  •  Сурталчилгааны бодлого, стратеги, төлөвлөлт, хөтөлбөрийг
                 Ур чадвартай, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн                                                                                                                      боловсруулах
                 бакалаврын   зэрэгтэй   мэргэжилтэн,   сУдлаачдыг                                                                                                                     •  Бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэлт, үнэ тогтоох, идэвхжүүлэлт,
                 бэлтгэхэд чиглэнэ.                                                                                                                                                       борлуулалтын төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг төлөвлөх,
                                                                                                                                                                                          хэрэгжүүлэх, зохион байгуулах, үр дүнг үнэлэх.


                                                                                                                                                                                     АЖЛыН БАЙрНы ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
                                                                                                                                                                                     Бизнес, олон улсын болон төр, олон нийтийн байгууллагын
                                                                                                                                                                                     маркетингийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх,  удирдан
                                                                                                                                                                                     зохион байгуулах албанд ажиллахын зэрэгцээ маркетингийн
                                                                                                                                                                                     судалгаа, стратеги, брэнд бүтээх, маркетингийн харилцаа, дижитал
                                                                                                                                                                                     маркетингийн  төрөлжсөн  агентууд,  гарааны  бизнесийг  эрхлэн
                                                                                                                                                                                     хөгжүүлэх боломжтой. Ажиллах боломжтой ажлын байрууд:
                                                                                                                                                                                       •  Гүйцэтгэх захирал, удирдах албан тушаалтан
                                                                                                                                                                                       •  Маркетинг, борлуулалт, олон нийтийн харилцаа, судалгаа
                                                                                                                                                                                          хөгжлийн албаны дарга, ахлах менежер
                                                                                                                                                                                       •  Судалгаа, сурталчилгаа, брэнд менежер
                                                                                                                                                                                       •  Ложистик, импорт, экспорт хариуцсан менежер
                                                                                                                                                                                       •  Хэрэглэгчийн, олон нийтийн харилцааны менежер, зөвлөх,
                                                                                                                                                                                          судлаач
                                                                                                                                                                                       •  Их дээд сургуульд багш, эрдэм шинжилгээний ажилтан,
                                                                                                                                                                                          зөвлөх

                                                                                                                                                                                     МЭрГЭЖЛИЙН ЭрЭЛТ ХЭрЭГЦЭЭ, ИрЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
                                                                                                                                                                                     Маркетингийн менежер болон бусад төрөлжсөн (зар сурталчилгаа
                                                                                                                                                                                     зэрэг) менежерүүдийн ажлын байр нь ойрын 5-10 жилд эрэлттэй
                                                                                                                                                                                     байх мэргэжлийн жагсаалтын эхний 10 байранд тогтмол нэрлэгдэж
                                                                                                                                                                                     байна. Мэргэжилтний дундаж орлого 2017-нд $ 129.004 байсан бол
                                                                                                                                                                                     2021-2022 онд $ 150,431 болж өсөх төлөвтэй байна.






                                                                                                                                                                                                      Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:
                                                                                                                                                                                                      Хичээл 1: Математик /500-аас дээш/
                                                                                                                                                                                                      Хичээл 2: Гадаад хэл, Нийгэм судлал, Монгол хэл,
                                                                                                                                                                                                      Монгол улсын түүх /аль нэг хичээл-480/



                68                                                                                                                                                                                                            69
   64   65   66   67   68   69   70   71   72   73   74