Page 24 - khias_2020_cover-merged
P. 24

МАЛ АЖ АХУЙ, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ


               БЭЛЧЭЭР ТЭЖЭЭЛИЙН ТЕХНОЛОГИ


               Тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр шинжлэх ухааны суурь, мэдлэгийг төрөл бүрийн эх сурвалжаас авч нэгтгэн өөрийн арга туршлагатай
               хослуулан тухайн төлөв байдалд тохируулан бэлчээр, тэжээллэг, тэжээл үйлдвэрлэлийн менежментийг төлөвлөн хэрэгжүүлэх чадвартай
               мэргэжилтэн болно.

               МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
                 •  Бэлчээрийн ургамлыг таних, түүний хөгжлийн зүй тогтол, хөдлөл зүйг бүтээлчээр ашиглах
                 •  Бэлчээр хадланд үнэлгээ өгөх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн зураглал үйлдэх, бэлчээрийг зохион байгуулах
                     төлөвлөх, хэрэгжүүлэх
                 •  Таримал хадлан, бэлчээр бий болгох, ашиглах
                 •  Төрөл бүрийн тэжээл, тэжээлийн түүхий эдийг үнэлэх, нөөцийг илрүүлэх, тэжээл үйлдвэрлэх, ашиглах
                 •  Мал амьтны тэжээллэгийг оновчтой зохион байгуулах
                 •  Бэлчээр, тэжээлийн менежментийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах

               АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ АЛБАН ТУШААЛ
                 •  Төрийн захиргааны бүх шатны байгууллагад ХАА-н чиглэлээр мэргэжилтэн
                 •  Орон нутагт ХАА-н түшмэл газрын даамал, газар зохион байгуулагч
                 •  Төрийн бус болон хувийн хэвшлийн аж ахуйд бэлчээр тэжээлийн мэргэжилтэн, шинжээч
                 •  Эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
                 •  Олон улсын төсөл хөтөлбөрт шинжээч, судлаач, зөвлөх
                 •  Эрчимжсэн аж ахуйд малын тэжээлийн технологич
                 •  Тэжээлийн  үйлдвэр, цехэд ерөнхий технологич, технологич
                 •  Их дээд сургууль, коллежид багш, судлаач
                 •  Бие даан ХАА-н салбарт бизнес эрхлэх

               МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИН ХАНДЛАГА
               Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын ихэнх нь малыг байран маллагааны хэв загварт шилжүүлэн шинжлэх ухааны багтаамж ихтэй технологи
               нэвтрүүлэн ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн Монгол улс үндэсний хөгжлийн цогц бодлогодоо “Уур амьсгалын өөрчлөлтөд
               дасан зохицсон бэлчээрийн малын удмын сан, тэсвэрт чанарыг хадгалж, ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацад нийцсэн мал сүргийн
               тоо, төрлийн зохистой харьцааг бүрдүүлэх, бэлчээрийн газрын доройтлыг бууруулж, нөхөн сэргээн хэмээн онцгойлон заасан байна.  Мөн
               Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс гаргасан Монголд хамгийн их эрэлт хэрэгтээтэй 40 мэргэжлийн жагсаалтанд бэлчээр
               тэжээлийн технологич мэргэжил багтсан байна.


















                                                                             Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:
                                                                             ХИМИ,  БИОЛОГИ,  МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ
                                                                                                       23
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29