Page 20 - khias_2020_cover-merged
P. 20

МАЛ АЖ АХУЙ, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ


               ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ

               ЧАНАР, ЭРҮҮЛ АХУЙН ҮНЭЛГЭЭ

               “Чадварлаг мэргэжилтэн-Цэвэр орчин-Аюулгүй бүтээгдэхүүн-Тогтвортой хяналт-Эрүүл хүн ам”















                   Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүний
                   чанарт болон хүн амын хүнсний хэрэглээний аюулгүй байдалд
                   үнэлгээ өгөх, хяналт тавих чадвартай мэргэжилтэн болно.
               МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
                 •  Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд чанар, эрүүл ахуйн үнэлгээ өгөх;
                 •  Хүнс үйлдвэрлэлийн технологи, хадгалалт, тээвэрлэлт, худалдаалах явцад үнэлгээ өгөх, эрүүл ахуй, аюулгүй байдлын горимыг хангах
                     үйл ажиллагааг зохион байгуулах, зөрчлийг залруулах;
                 •  Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанар, эрүүл ахуйн үнэлгээ өгөх;
                 •  Хүний бие махбодод агаарын бохирдол, хог хаягдал, хүнсний аюулгүй байдал, орчны цэвэрлэгээ, ариутгал зэрэг хүчин зүйлээс
                     шалтгаалан үүсэх төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;
                 •  Хүнсний аюулгүй байдлын чиглэлийн бодлого боловсруулах;
                 •  Холбогдох хууль, эрх зүйн мэдлэг эзэмших, мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах
               АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
                 •  Мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын албанд байцаагч
                 •  Улс, аймаг, орон нутгийн төр захиргааны байгууллагад хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн
                 •  Хөнгөн ба хүнсний үйлдвэр, хүнсний зах, худалдааны төвүүдэд эрүүл ахуйч
                 •  Хүнсний бүтээгдэхүүний магадлан шинжилгээний лабораторит шинжээч
                 •  Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын байцаагч
                 •  Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн байцаагч
                 •  Мэргэжлийн эрдэм шинжилгээний болон сургалтын байгууллагад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, багш

               МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
               Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг салшгүй чухал хэсэг бөгөөд хүн амаа аюулгүй, чанартай хүнсээр хангах нь аливаа улс
               орны төрийн үндсэн чиг үүрэг байдаг. Иймд ХАА-н бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйд хяналт тавих байцаагч мэргэжлийн хэрэгцээ, шаардлага
               байнга өсөн нэмэгдэх болно. Түүнчлэн Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газраас баталсан “Эрүүл хүнс–Эрүүл Монгол
               хүн” үндэсний хөтөлбөрийн /2019-2023/ нэг зорилт нь “Хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоог
               бүрдүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх” юм. Аюулгүй, экологийн цэвэр
               хүнс хэрэглэх дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн тэдгээрт хяналт тавих, үнэлгээ өгөх
               үйл ажиллагаа одоо үед ч, цаашид ч тасралтгүй хийгдэх болно.




                                                                                                       19
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25