Page 19 - khias_2020_cover-merged
P. 19
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ
МАХ, СҮҮ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Мал амьтны гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг ашиглах анхан шатны
боловсруулалт хийх, түүнийг удирдан зохион байгуулах.
• Мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах технологийг эзэмшиж,
тэдгээрийн бүрэлдэхүүн шинж чанарыг тодорхойлох, чанарын хяналт тавих.
• Үйлдвэрлэлийн салбарт харилцааны болон хувь хүний хувьд манлайлах, багаар
хамтран ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөх, шийдвэр гаргах,
хариуцлага хүлээх чадвар эзэмших
• Туршилт судалгааны ажил хийх, орчин үеийн лабораторийн багаж, тоног
төхөөрөмжүүдийг ашиглан бүрэн болон хагас боловсруулсан мах, сүүн
бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох.
• Бизнесийн мэдээ баримтанд дүн шинжилгээ хийх, уялдаа холбоог тогтоох,
тоон болон чанарын аргуудыг ашиглах, шийдэх арга замыг зөв тодорхойлох,
зах зээлийн эрэлтэд нийцүүлэн үйлдвэрлэл явуулах, бизнес эрхлэх чадвартай
болно.
Мах, сүү үйлдвэрлэлийн технологи
хөтөлбөр нь мал амьтны гаралтай түүхий эд
бүтээгдэхүүнийг ашиглах, боловсруулсан
болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, шинэ дэвшилтэт технологийг
үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний чанар стандартыг үнэлэх
шинжилгээ хийх, эдийн засгийн эргэлтэнд
оруулах ажлыг удирдан зохион байгуулах
чадвартай нийгмийн эрэлт хэрэгцээнд нэн
шаардлагатай байгаа мэргэжилтэнг бэлтгэхэд
чиглэгдсэн.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
• Хүнсний үйлдвэрт цехийн мастер, технологич
• Эрдэм шинжилгээний болон боловсролын байгууллагад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, багш
• Нийслэл, аймаг, сумын Хөдөө аж ахуйн газар мэргэжилтэн
• Хүнсний үйлдвэрт эрүүл ахуйч, лаборант гэх мэт
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ХАА-н салбарын орчин
үеийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн чадварлаг мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:
ХИМИ, БИОЛОГИ, МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ
18