Page 22 - khias_2020_cover-merged
P. 22
МАЛ АЖ АХУЙ, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
ЗАГАС ҮРЖҮҮЛЭГ, ТЕХНОЛОГИЧ
Байгалийн загасны нөөцийг тогтоох, үржүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх, агнуурын
менежментийг төлөвлөх, харилцан адилгүй хүчин чадал, төлөвлөлт, систем бүхий загасны аж
ахуйг бүх шатны мэдлэгээр ханган, удирдан зохион байгуулах, мэргэжлийн түвшинд хөтлөн
явуулах өргөн мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Загасны нөөцийг тогтоох, загас агнуур зохион байгуулах, хяналт тавих
• Ховор, ховордсон зүйл загасыг хамгаалах, үржүүлэх, нөхөн сэргээх
• Загасны өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх
• Загас үржүүлэх, загасны аж ахуйн бүтэц, зохион байгуулалтыг төлөвлөх, удирдан
явуулах
• Усны чанарын үнэлгээ хийх, хяналт тавих
• Загасчлал, аялал жуулчал зохион байгуулах, хөтлөн явуулах
• Загас, загасан бүтээгдэхүүнийг боловсруулах, эрүүл ахуйн хяналт шинжилгээ хийх
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Агнуурын ач холбогдол бүхий загасыг шилж сонгох, амьдрах чадвар сайтай шинэ төрөл
зүйлийг гаргах, загасны аж ахуйд үржүүлэг, селекци, тэжээллэг хийх, өвчин эмгэгийг
оношлох, сэргийлэх, загасан бүтээгдэхүүн боловсруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэн, загасны
аж ахуйг удирдан жолоодох боломжтой.
• Цөөрмийн загасны аж ахуйн менежер
• Загасны экологи, биологи, нөөц судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
• Улс, аймаг, орон нутгийн төр захиргааны болон төрийн бус байгууллагад мэргэжилтэн
• Мэргэжлийн хяналтын байгууллагад байцаагч
• Загас, загасан бүтээгдэхүүн боловсруулах технологич, эрүүл ахуйч
• Байгалийн аялал жуулчлалын хөтөч, зохион байгуулагч
• Биологи, амьтан судлалын багш
• Олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрт судлаач, мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүн амын хүнсний бүтээгдэхүүний чанарыг
сайжруулж, нэр төрлийг олшруулах, нэн ялангуяа загас, загасан бүтээгдэхүүний хэрэглээг
нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Иймд манай улсад орчин үеийн хэрэгцээ шаардлагыг
хангасан загасны аж ахуй хөгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй загас агнуур явуулж
загасан бүтээгдэхүүнээр хүн амын хэрэглээг хангах, улмаар загас үржүүлэх, агнуурын загасны
нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй гарч байна. Иймээс Хөдөө аж ахуйн
туслах салбарт загас үржүүлэг технологич мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ
жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
21