Page 70 - khias_2020_cover-merged
P. 70
ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
САНХҮҮГИЙН МЕНЕЖЕР
“Санхүүгийн менежер нь санхүүгийн төдийгүй бизнесийн шинжээч юм.”
Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг шинжлэх, нөөцийг үр ашигтай төлөвлөх, хуваарилах, хянах,
хөрөнгө оруулалтын оновчтой багц бүрдүүлэх, эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга, аргачлалуудыг
хэрэглэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Хувь хүний манлайлах, багаар ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр
гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших;
• Мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан мэдээ боловсруулах, шинэ мэдлэг олж
авах, бие даан суралцах;
• Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг удирдах, шийдвэр гаргах эрх зүйн болон
онол, практикийн ур чадвар эзэмших;
• Бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн шинжилгээ, судалгаа хийх,
санхүүгийн эрсдлийг урьдчилан тооцоолох, үнэлэлт дүгнэлт гаргах, санхүүгийн таамаглал,
төсөв төлөвлөгөө зохиох ур чадвар эзэмших;
• Үнэт цаасны болон даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн
шийдвэр гаргах, байгууллагын бэлэн мөнгөний удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх,
санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих;
• Улсын болон орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт, зарлага, санхүүжилт, төсвийн
тэнцлийг төлөвлөх, татвар, төрийн сан, бусад төрийн байгууллагын санхүүгийн үйл
ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах;
• Санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө татан төвлөрүүлэх, хөрөнгийг оновчтой байршуулах,
хөрөнгийн бирж, брокер, диллерийн компаний үйл ажиллагааг удирдах.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Санхүүгийн зах зээлд өөрийн гарааны бизнесийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явахаас гадна
банк санхүү, брокер, диллерийн компани, арилжааны болон нийгмийн даатгал, татвар, төрийн болон
бизнесийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр дараах
ажлын байранд ажиллах боломжтой.
• Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын менежер;
• Эдийн засагч, санхүүгийн болон эрсдэлийн шинжээч, актуарч;
• Бүртгэл санхүүгийн ажилтан, даатгалын зуучлагч;
• Санхүүгийн хянан шалгагч,гааль, татвар, даатгалын улсын байцаагч;
• Үнэт цаасны компанид менежер, зөвлөх, шинжээч, брокер, диллер;
• Банк, банк бус санхүүгийн байгууллагад эдийн засагч, шинжээч, зөвлөх, менежер, теллер.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Санхүүгийн зах зээл нь финтек санхүү, актуар тооцоолол, санхүүгийн зөвлөх үйлчилгээ, цахим
банкны платформ, крипто валют, форекс зах зээл зэрэг шинэ чиглэлүүдээр өргөжиж хэрэглээ
болсоор байна. 2026 он хүртэлх ажлын байрны эрэлтийн дундаж үзүүлэлтээр хамгийн хурдацтай
өсөлт бүхий ажлын байр нь санхүүгийн менежер байх болно.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:
МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ
69