Page 71 - khias_2020_cover-merged
P. 71
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАРКЕТИНГ Аялал жуулчлалын зах зээлд маркетингийг хэрэглэх ур чадвартай,
цахим систем, мэдээллийн технологид суурилан бизнесийг удирдан
хөтлөх мэдлэгтэй, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн
бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд чиглэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Аялал жуулчлалын байгууллагын маркетингийн үйл
ажиллагааг удирдаж, зохион байгуулах
• Аялал жуулчлалын байгууллагын маркетингийн төлөвлөгөө,
хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх
• Зах зээлийг хэсэгчлэх, зорилтот зах зээлээ сонгох,
хоногшуулалтын стратегийг хэрэгжүүлэх
• Гадаад хэл, цахим хуудас хөгжүүлэх, дижитал, онлайн
хэрэгслүүдийг ашиглан байгууллага, брэндийг зах зээлд
таниулах
• Реклам, сурталчилгааны төлөвлөлт, бодлого, хөтөлбөр,
стратегийг боловсруулах
• Салбарыг тогтвортой хөгжүүлэх маркетингийн бодлого,
стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Аялал жуулчлалын байгууллага, олон улсын болон төр, олон
нийтийн байгууллага, мэргэжлийн холбоодын маркетингийн үйл
ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах албанд
ажиллахын зэрэгцээ маркетингийн судалгаа, стратеги, брэнд бүтээх,
маркетингийн харилцаа, гарааны бизнесийг эрхлэн хөгжүүлэх
боломжтой. Ажиллах боломжтой ажлын байрууд:
• Аялал жуулчлалын байгууллагын гүйцэтгэх захирал,
удирдах албан тушаалтан
• Аялал жуулчлалын маркетинг, борлуулалт, олон нийтийн
харилцаа, судалгаа хөгжлийн албаны дарга, ахлах менежер
• Аялал жуулчлалын байгууллагын судалгаа, сурталчилгаа,
брэнд менежер
• Хэрэглэгч, олон нийтийн харилцаа, үйл ажиллагааны
менежер, зөвлөх, судлаач
• Их дээд сургуульд багш, эрдэм шинжилгээний ажилтан,
зөвлөх
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН
ЧИГ ХАНДЛАГА
Хүн амын аж амьдрал дээшлэхийн хэрээр аялан жуулчлах хүсэл
тэмүүлэл нь нэмэгддэг жамтай. Жуулчдыг зөв чиглүүлэх, аяллын
зохистой маршрут сонгох, тэдний ая тухыг дээд зэргээр хангах нь
зөвхөн мэргэжлийн менежерийн л хийж чадах ажил юм. 2020-2040
онд эрэлттэй байх 10 мэргэжлийн 4 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
70