Page 73 - khias_2020_cover-merged
P. 73
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ
БАНКНЫ МЕНЕЖЕР
“Банкны менежер нь Банк, санхүүгийн төдийгүй бизнесийн
шинжээч, шийдвэр гаргагч юм.”
Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, төлөвлөх, хянах, хөрөнгө
оруулалтын оновчтой багц бүрдүүлэх, эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга, аргачлалуудыг банк
санхүүгийн байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Төрийн мөнгөний бодлого, мөн чанар, ач холбогдол түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг зохистой
удирдах арга хэрэгслийн талаар онолын мэдлэг олж авах, ашиглах;
• Хөрөнгийн зах зээл, брокер, диллер, андрайтерийн үйл ажиллагааны үндсэн зарчим,
санхүүгийн хөрөнгийн арилжаатай холбогдох клиринг, хадгаламж, төлбөр тооцооны үйл
ажиллагааны талаар онолын мэдлэг олж авах;
• Банкны салбарын үйл ажиллагааны талаар онолын мэдлэгтэй болж, тус салбарын аль
ч шатанд ажиллах, банкны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх арга зүйн чадвар
эзэмших;
• Банкинд эх үүсвэр татах, зээлд үнэлгээ хийх, төлбөр тооцооны шуурхай найдвартай байдлыг
хангахтай холбогдсон аливаа асуудлыг шуурхай шийдвэрлэх онолын мэдлэг, арга зүйн
чадварыг эзэмших;
• Банкны салбарт гарах ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгаж тайлагнах, санхүүгийн
тайланд шинжилгээ судалгаа хийх, дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах, төсөв төлөвлөгөө
зохиох чадвар эзэмших;
• Банкны эх үүсвэрийг оновчтой байршуулах, хүртэх өгөөж, учирч болох эрсдлийг нарийн
тооцоолох хүүгийн оновчтой хэмжээг тогтоох мэдлэг ур чадварыг эзэмшсэн байх.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Банк санхүү, хөрөнгийн зах зээлийн брокер, диллерийн компани, арилжааны болон нийгмийн даатгал,
татвар, төрийн сан, бусад төрийн болон бизнесийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдан
зохион байгуулах чиглэлээр дараах ажлын байранд ажиллахаас гадна санхүүгийн зах зээлд өөрийн
гарааны бизнес (старт-ап)-ийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтой.
• Банкны санхүүгийн шинжээч.
• Банкны эрсдлийн шинжээч.
• Банкны эдийн засагч.
• Банкны санхүүгийн менежер, хөрөнгө оруулалтын менежер;
• Үнэт цаасны компанид хөрөнгө зохицуулалтын менежер, хөрөнгийн шинжээч, брокер, диллер;
• Хөрөнгө оруулалтын банкинд диллер, хөрөнгө зохицуулалтын менежер.
• Төрийн болон хувийн өмчийн байгууллагын санхүүгийн менежер.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Дэлхийн санхүүгийн зах зээлд шинэ технологи хөгжил хамгийн түрүүнд банк, санхүүгийн салбарт
нэвтэрч байна. Цахим банк, санхүүгийн зах зээлд ажиллах мэргэжилтний эрэлт хэрэгцээ цаашид ч
өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:
МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ
72