Page 72 - khias_2020_cover-merged
P. 72
ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
ЦАХИМ ХУДАЛДАА, МАРКЕТИНГИЙН
“Цахим худалдаа, маркетинг” хөтөлбөрийн зорилго нь бүтээгдэхүүн, МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН
үйлчилгээний зах зээлийг маркетинг, худалдаа, цахим мэдээллийн ЧИГ ХАНДЛАГА
технологид суурилан хөгжүүлэх, бизнесийг удирдан хөтлөх мэдлэг, Хил хязгааргүй зах зээл буюу Цахим худалдаа нь улс орнуудын
чадвартай, мэргэжлийн ёс зүйн хандлага төлөвшсөн мэргэжилтэн, экспортод чиглэсэн худалдааг өсгөж, Дэлхийн зах зээлд хүргэх гол
судлаачдыг бэлтгэхэд чиглэнэ.
суваг болсоор байна. Олон улсад цахим худалдааны сайт худалдааг
дунджаар 79 хувиар ихэсгэдэг гэсэн судалгааны үр дүн гарчээ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Цахим худалдааны шинэ эрин үеийн менежер нь ойрын 5-10 жилд
• Цахим систем, мэдээллийн технологид үндэслэн эрэлттэй байх мэргэжлийн жагсаалтын эхний 10 байранд тогтмол
байгууллагын маркетингийн үйл ажиллагааг удирдаж, нэрлэгдэж байна.
зохион байгуулах
• Цахим худалдааны техник, технологи, арга хэрэгслүүдийг
эзэмших
• Вэб хуудас, интернэт хэрэглээг шинжлэх
• Цахим хуудас хөгжүүлэх, дижитал, онлайн хэрэгслүүдийг
ашиглан байгууллага брэндийг зах зээлд таниулах
• Цахимд суурилсан маркетингийн төлөвлөгөө, стратегийг
байгууллага, бүтээгдэхүүн, брэндийн түвшинд тохируулан
боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх
• Бүтээгдэхүүн, брэнд, үйлчилгээг борлуулах, хүргэх цахим
сувгууд, маркетингийн нэгдмэл харилцааг төлөвлөх,
хөгжүүлэх, үр дүнг үнэлэх
• Хэрэглэгч, харилцагчидтайгаа тогтвортой харилцаа холбоо
тогтоох, харилцааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үр дүнг
үнэлэх
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Бизнес, олон улсын болон төр, олон нийтийн байгууллагын
маркетингийн үйл ажиллагааг цахим технологийн тусламжтайгаар
төлөвлөн хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах албанд ажиллахын
зэрэгцээ, дижитал маркетингийн төрөлжсөн агентууд, гарааны
бизнесийг эрхлэн хөгжүүлэх боломжтой. Ажиллах боломжтой ажлын
байрууд:
• Гүйцэтгэх захирал, удирдах албан тушаалтан
• Маркетингийн шинжээч
• Вэб хөгжүүлэгч
• Мэдээлэл, технологийн төслийн менежер
• Цахим худалдааны менежер
• Борлуулалт, олон нийтийн харилцаа, судалгаа хөгжлийн
албаны дарга, ахлах менежер
• Судалгаа, сурталчилгаа, брэнд менежер
• Хэрэглэгчийн, олон нийтийн харилцааны менежер, зөвлөх,
судлаач Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:
• Их дээд сургуульд багш, эрдэм шинжилгээний ажилтан, зөвлөх МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ
71