ХОС ДИПЛОМТОЙ ТӨГСЦГӨӨЕ.

            2010 оноос эхлэн Хүмнүүлэгийн ухааны тэнхим, Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс хамтран “Олон улсын хос зэрэг олгох” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Оюутан суралцагчид нь гадаад хэлний сургалтад хамрагдан, харьцангуй бага зардлаар техник, технологи хөгжсөн орнуудад дээд боловсрол эзэмшиж, амжилттай суралцан, Монгол улсын ХААИС болон ОХУ, БНХАУ, БНСУ, Канад зэрэг орнуудын их сургуулийн бакалаврын хос дипломтой төгсөж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг мэргэжилтэн болох боломжтой юм. 
Тус хөтөлбөрийг сонирхож байгаа элсэгч оюутан та бүхнийг 2020-2021 оны хичээлийн жилд зохион байгуулагдах Орос, Англи, Солонгос, Хятад хэлний гадаад багштай танхимын болон онлайн сургалтад урьж байна. 

Манай сургалт хичээлийн бус цагаар явагддаг тул оюутан залуус та бүхэн суралцах бүрэн боломжтой.

БҮРТГЭЛ: Хэзээ: VIII/25 - IX/11 Хаана: ХУТ-ийн 214 тоот   

СУРГАЛТ:  Хэзээ: Даваа, Мягмар, Лхагва гаригт 15:40-18:50  Хаана: Гадаад хэлний төв 218, 219, 220, 221 тоот 2020 оны IX/14-өөс 2021 оны V/21-ний хооронд 7 хоногт 20 цаг (танхимын 12, онлайн 8) нийт 32 долоо хоног үргэлжилнэ. 




ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4087
    • Хос хөтөлбөрийн оюутан: 50
    • Бакалаврын гадаад оюутан: 96
    • Магистрант: 268
    • Докторант: 430
    • Ахисан түвшний гадаад суралцагч: 213

  • 2
    Багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 354
    • Гадаад багш: 4
    • Гэрээт багш:
    • Зочин профессор: 0
    • Ажилтнууд:294

  • 3
    Багшлах бүрэлдэхүүний бүтэц
    • Докторын зэрэгтэй багш: 196
    • Магистрын зэрэгтэй багш: 158
    • Профессор багш: 15
    • Дэд профессор багш: 84
    • Ахлах багш: 117
    • Багш: 79
    • Дадлагажигч багш: 40
    • Зөвлөх профессор: 19