ЭЛСЭЛТ

          ХААИС нь 77 жилийн тэртээ Мал эмнэлгийн ангийг нээж түүхэн замналынхаа анхны хуудсыг эхлүүлсэн. Одоо бүрэлдэхүүний таван сургууль, орон нутгийн салбар нэг сургууль, харьяа эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэнтэй, эрдэм шинжилгээ-сургалт үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний, төрийн өмчийн, ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. Шинжлэх ухаан шинэ техник технологид суурилсан сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулан 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 9000 гаруй оюутан суралцаж байна.



ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4087
    • Хос хөтөлбөрийн оюутан: 50
    • Бакалаврын гадаад оюутан: 96
    • Магистрант: 268
    • Докторант: 430
    • Ахисан түвшний гадаад суралцагч: 213

  • 2
    Багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 354
    • Гадаад багш: 4
    • Гэрээт багш:
    • Зочин профессор: 0
    • Ажилтнууд:294

  • 3
    Багшлах бүрэлдэхүүний бүтэц
    • Докторын зэрэгтэй багш: 196
    • Магистрын зэрэгтэй багш: 158
    • Профессор багш: 15
    • Дэд профессор багш: 84
    • Ахлах багш: 117
    • Багш: 79
    • Дадлагажигч багш: 40
    • Зөвлөх профессор: 19