ЧАНАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА


Хөдөө аж ахуйн их сургуулийн Чанарын удирдлага,зохицуулалтын алба нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд 2018 онд байгуулагдсан болно.

      Тус алба нь бүрэлдэхүүний сургууль, алба, төв, нэгжүүдийн үйл ажиллагаанд үр дүнд суурилсан чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх; хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжилтийг хангах; сургалт, судалгаа, дотоод, гадаад хамтын ажиллагаа, санхүү, захиргаа, удирдлагын бүх үйл ажиллагаанд чанарын дотоод баталгаажуулалт, чанарын хяналт шинжилгээ хийх; хүний нөөцийн оновчтой бодлого менежментийг боловсруулж, хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Үндсэн үйл ажиллагаа:

  • Хүний нөөц
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Чанарын баталгаажуулалт

Зорилго: ХААИС-ийн хүний нөөцийг чадварлаг мэргэжилтнээр бүрдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллахад дэмжлэг үзүүлнэ.

Чиг үүрэг:

1. Тушаалын төсөл боловсруулж, багш ажилчдаас ирсэн өргөдөл, хүсэлт, мэдээллийг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх

2. Багш, ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шагнаж урамшуулах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин нэмэгдэл олгох талаар дэмжлэг үзүүлэх

3. Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, шинэчлэн баталгаажуулахын зэрэгцээ биелэлтийг хянах

4. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмын талаар багш, ажилчдад лавлагаа өгөх, оюутан, суралцагч, багш ажилтанд хууль зүйн мэдлэг олгох сургалтыг хуулийн байгууллагатай хамтран зохион байгуулах

Холбоо барих: ХААИС-ийн Захиргааны байр-201 тоот, Утас-70107777-521

Чанарын баталгаажуулалт

Зорилго: Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ болон бусад гүйцэтгэлийг сайжруулахад чиглэсэн, түүнд нийцсэн, сайтар төлөвлөсөн, маш сайн чанарын тогтолцоог бүрдүүлэх; чанарын олон улсын стандарт, чанарын соёлыг төлөвшүүлэх, сайн туршлагаас суралцах; бүтээгдэхүүн, үйлчилгээ нь чанартай байхаар үйл явцыг системтэй боловсруулж, хэрэгжүүлэх ба түүнд үндэслэн чанарт хяналт шинжилгээ хийж, чанарыг баталгаажуулна.

Холбоо барих: ХААИС-ийн Захиргааны байр, 204 тоот, утас 75107777-580

ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 5468
    • Магистрант оюутан: 2844
    • Докторант оюутан: 673
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 405
    • Цагийн багш:
    • Бусад багш ажилтнууд: