СУРГАЛТ

ХААИС нь 80 гаруй жилийн тэртээ Мал эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж эхлэн түүхэн замналынхаа анхны хуудсыг нээж байсан бол өнөөдөр бүрэлдэхүүний 6 сургууль, орон нутгийн салбар 2 сургууль, харьяа ахлах сургууль, политехникийн 3 коллеж, эрдэм шинжилгээний 4 хүрээлэнтэй болж сургалт-эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий шаталсан сургалт явуулдаг, үндэсний хэмжээнд тэргүүлэх, ууган их сургуулиудын нэг болжээ. 

Манай сургуулийн багшлах бүрэлдэхүүн нь бүх түвшний суралцагчдад шинжлэх ухаан, ухаалаг технологи, хиймэл оюун ухаан, шинэ техник технологи, үйлдвэрлэлийн дадлагад суурилсан сургалт, эрдэм шинжилгээ, инновац, урлаг-спорт, нийгэм-соёл, хүмүүжил, төлөвшлийн цогц үйлчилгээ үзүүлж байна.

ХААИС нь дэд бакалавр, бакалаврын 53 хөтөлбөрт хавар ба өвлийн улирлын элсэлт зохион байгуулж; мэргэжлийн магистрын 5, шинжлэх ухааны магистрын 48, докторын 18 хөтөлбөрүүдэд жилийн турш элсэлт авч дотоод, гадаадаас суралцагчдын сургалтын үйл ажиллагааг танхим, танхим ба цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалт, цахим шилжилтийн газар нь сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн алба; оюутны хөгжил, үйлчилгээний  алба; цахим шилжилт, технологийн албаны 16 мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр суралцагч, профессор, багш нар, хөтөлбөрт оролцогч талуудад ажил үүргийн хүрээнд үйлчилгээ үзүүлэн, элсэлт-сургалт-төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, сургалттай холбоо бүхий хууль, эрх зүйн баримт бичиг, журмын хэрэгжилтийг хянан зохицуулж, холбогдох журмын шинэчлэлт, өөрчлөлтийг удирдлагаар ханган ажиллаж байна.

ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4087
    • Хос хөтөлбөрийн оюутан: 50
    • Бакалаврын гадаад оюутан: 96
    • Магистрант: 268
    • Докторант: 430
    • Ахисан түвшний гадаад суралцагч: 213

  • 2
    Багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 354
    • Гадаад багш: 4
    • Гэрээт багш:
    • Зочин профессор: 0
    • Ажилтнууд:294

  • 3
    Багшлах бүрэлдэхүүний бүтэц
    • Докторын зэрэгтэй багш: 196
    • Магистрын зэрэгтэй багш: 158
    • Профессор багш: 15
    • Дэд профессор багш: 84
    • Ахлах багш: 117
    • Багш: 79
    • Дадлагажигч багш: 40
    • Зөвлөх профессор: 19