ДОТООД ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ


Зорилго: Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ болон бусад гүйцэтгэлийг сайжруулахад чиглэсэн, түүнд нийцсэн, сайтар төлөвлөсөн, маш сайн чанарын тогтолцоог бүрдүүлэх; чанарын олон улсын стандарт, чанарын соёлыг төлөвшүүлэх, сайн туршлагаас суралцах; бүтээгдэхүүн, үйлчилгээ нь чанартай байхаар үйл явцыг системтэй боловсруулж, хэрэгжүүлэх ба түүнд үндэслэн чанарт хяналт шинжилгээ хийж, чанарыг баталгаажуулна.

Хүснэгт 2. Дотоод хөндлөнгийн үнэлгээ

Үнэлгээ өгсөн2012-2013 он2014-2015 он2016-2017 он
ОюутанБагшийн үйл ажиллагаа, материаллаг баазад санал асуулгаар үнэлгээ өгдөг.Багшийн үйл ажиллагаа, сурах бичгийн чанар, номын сангийн үйл ажиллагаа, сургалтын орчин, материаллаг баазад үнэлгээ өгнө.Багшийн үйл ажиллагаа, сурах бичгийн чанар, номын сан, сургалтын орчин, материаллаг бааз, сургалтын туслах ажилтны үйл ажиллагаанд үнэлэлт өгнө.
БагшУдирдлагын арга барил, үйл ажиллагаанд үнэлэлт өгнө.Өөрийн сургалтын хөтөлбөр болон сургуулийн сургалтын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө.Өөрийн сургалтын хөтөлбөр болон сургуулийн сургалтын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө.
Төгсөгч-Сургуулийн сургалтын материаллаг бааз, сургалтын үйл ажиллагааны чанар, багшийн болон хөтөлбөрийн үйл ажиллагаанд үнэлэлт, зөвлөмж өгнө.  Сургуулийн сургалтын бааз, сургалтын үйл ажиллагааны чанар, багшийн болон хөтөлбөрийн үйл ажиллагаанд үнэлэлт, зөвлөмж өгнө.   
Ажил олгогчид-Тухайн ажиллуулж байгаа төгсөгчийн мэдлэг, ур чадвар, хувь хүний хүмүүжил, хандлагад үнэлэлт өгнө.Тухайн ажиллуулж байгаа төгсөгчийн мэдлэг, ур чадвар, хувь хүний хүмүүжил, хандлагад үнэлэлт өгнө.

      Сургуулийн үйл ажиллагааг тайлант жилээр, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилээр тус тус төлөвлөдөг бөгөөд үйл ажиллагаанд оролцогч талуудын хяналт-үнэлгээ дараах схемээр жилд 2 удаа тогтмол явагддаг (Зураг 1.)

 

 Зураг 1. Үйл ажиллагааны оролцогч талын хяналт-үнэлгээний схем

 

Сургуулийн бүтцийн хувьд дотоод хяналт шинжилгээний тогтолцоо нь дараах схемийн дагуу явагдана. Бид төлөвлөлтийг эрхэм зорилготой уялдуулан жил бүр зорилт тавин үйл ажиллагааг төлөвлөж, гүйцэтгэлийг багшаас их сургуулийн хэмжээнд нэгтгэн тайлагнах хэлбэрээр явуулж байна (Зураг 2).

 

 

Зураг 2.  Сургуулийн төлөвлөлт, тайлагналтын тогтолцоо








ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 5468
    • Магистрант оюутан: 2844
    • Докторант оюутан: 673
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 405
    • Цагийн багш:
    • Бусад багш ажилтнууд: