СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА


      Сургалтын үр дүнг сайжруулах гол зүйл нь хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтын чанарын үнэлгээ хийх соёл байдаг. Иймд бид чанарын дотоод баталгаажуулалтанд 2011 оноос эхлэн тухайн үеийн Бодлогын мониторинг, үнэлгээ, хөгжлийн алба нь оюутны төлөөлөлөөс сэтгэл ханамжийн судалгааг дараах үндсэн чиглэлээр авч байсан.

 

Үүнд: Багшлах боловсон хүчний талаар оюутнуудын сэтгэл ханамж ямар түвшинд байгааг, мөн аль чиглэлээр цаашид анхаарах асуудлыг тодруулах;
Сургалтын хөтөлбөр, түүний чанар, үр дүнгийн талаар оюутнуудын сэтгэл ханамж ямар түвшинд байгааг, мөн аль чиглэлээр цаашид анхаарч ажиллах хэрэгтэйг; Сургалтын технологи, сургалтын үйлчилгээний талаар оюутнуудын сэтгэл ханамж ямар түвшинд байгааг мөн цаашид хийх ажлын чиглэлийг тогтоох; Сургалтын орчин, материаллаг баазын хангамж, түүний талаар оюутнуудын сэтгэл ханамж ямар байгааг мөн цаашид авах арга хэмжээг тодорхой болгох Номын сан, оюутнуудад чиглэсэн нийтлэг үйлчилгээний талаар оюутнуудын сэтгэл ханамж ямар байгааг мөн цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор судалгааг авч үр дүнгээр сургалтын үйл ажиллагааг сайжруулахад ашиглаж ирсэн.


         Энэ хугацаанд судалгаанд багш, оюутан оролцож чанарын үнэлгээ өгдөг байсан ба 2014 оноос эхлэн Cургалтын бодлого зохицуулалтын албанаас хүснэгт 6.7-д үзүүлсэнчлэн ажил олгогч, төгсөгч, багш, оюутны төлөөллийг өргөн хүрээтэйгээр оролцуулж асуулга, ярилцлага хэлбэрээр хөтөлбөрийн үнэлгээний судалгааг дүгнэн тайлагнаж, тасралтгүй сайжруулахад оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна.  Хүснэгт 6.12-аас харахад хөтөлбөрийн үнэлгээг өгөх оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна. 

 

12 ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНД ОРОЛЦСОН ОРОЛЦОГЧ ТАЛУУД /2014-2017/

 

Хөтөлбөрийн оролцогч талууд2011-20122014-20152015-20162017-2018
Ажил олгогчид-420520800
Төгсөгчид -103314632500
Оюутан7025277538754000
Багш230275276400
Нийт 7225450361347700




ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 5468
    • Магистрант оюутан: 2844
    • Докторант оюутан: 673
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 405
    • Цагийн багш:
    • Бусад багш ажилтнууд: